Хойд тэнгис (North Sea) - Нийбюлд хэрхэн машингүйгээр амрах вэ?

Амралт Аялал

Мюнхенээс аялал Гамбургээр (Герман улс) дайран 9 цаг орчим үргэлжиллээ. Бараг 1000 км-н ихэнх хэсэгт маш хурдан явсан бөгөөд амралтын үеийн ачаалал талаар бид айж байсан ч гэсэн аялал үнэхээр тааламжтай, төлөвлөгөөний дагуу явагдсан болно.

Нийбюлийн галт тэрэгний буудал дээр

Биднийг Нийбюльд ирэхэд буудлын такси байсанч, бид хэд хоногийн хөнгөн ачаа тээштэйгээс гадна галт тэрэгний урт удаан аяллын дараа замдаа цэвэр агаарт 10 минут орчим алхахаар шийдэж, байрлах байрны ойролцоохь дэлгүүр хэсэх боломжийг замдаа судлав,😌.

Байр хүрэх замд Байр хүрэх замд Байр хүрэх замд

Дэд бүтэц, хангамж сайтай хэдий ч Нийбюль дахь бүх газар 20 минутын дотор явган хүрэх боломжтой.

Майсенвег гэдэг байрны гудманд ирэхэд сэтгэл шингээн сэргээсэн уламжлалт сүрлэн дээвэртэй (Reet-Dachhaus) байшин биднийг хүлээж байсан бөгөөд тэнд бид орчин үеийн, тохилог амралтын байранд орлоо. Бидэнд имэйлээр хүлээн авсан кодтой түлхүүрний хайрцагны тайлбар хэрэггүй байсан, яагаад гэвэл амралтын хөршүүд байшингийн урд талын том цэцэрлэгт нарлаж сууж таараад бүх зүйлийг бидэнд найрсагаар тайлбарлан харуулж туслав,😊🙏.

Байшин Амралтын байр талаасаа Байшин Урд талаас Байшин Урд талаас Цэцэрлэг машиний зогсоол Цэцэрлэг машиний зогсоол Байшин Урд талаас Цэцэрлэг машиний зогсоол

Эхний оройг бид байрандаа өнгөрөөв, өөрөөр хэлбэл амралт эхлэсэний халаалт буюу “Housewarming”-дав,🤓.

Smokey Soul Rum Smokey Soul Rum Кафений завсарлага

Маргааш өглөө нь 8:30 цагт өмнө нь интернетээр захиалсан иБайкнууд маань хүргэгдэж ирсэн болно. Бид ойролцоогоор өдөрт 20€ ба Барьцааны 50€-нд хамгаалалтын малгай, цэнэглэгчээс эхлээд бэхэлгээт цүнх гэх мэт бүхий л хэрэгтэй иж бүрэн тоноглолтой дугуй хүлээн авав.

иБайк иБайк иБайктай Дагебюлд

Бидний анхны аяллын зам биднийг Нийбюлийн үзэсгэлэнт, хөөрхөн цомхон хуучин хотоор дамжуулан 15 км орчим зайтай орших Дагебюльд аваачсан юм. Бараг бүх замын туршид машин замаасаа дор хотгорт орших дугуйн замууд бөгөөд тэдгээр нь мөн сайн замын тэмдэгтэй байлаа (төөрөх боломжгүй). Ялангуяа хамгийн сайхан сэтгэгдэл төрүүлсэн нэг юм бол бидний хажуугаар өнгөрөх нөхөрсөг "МойиииииИН" (СайНУууууу) гэх эсрэг замын хөдөлгөөн юмсанж ... холоос уралдааны машин хурдтай зөрж буй мэт … хөгжилтэй, найрсаг, гоё,😁.

Дугуйтай замд Дугуйтай замд Дугуйтай замд Дугуйтай замд

иБайктай давхих маш сайхан мэдрэмж юм, хэдийгээр хаашаа ч давхисан салхи дандаа урдаас мэт сэтгэгдэл төрж байсанч, хүч барж байсан ч, бид заавалчгүй хамаг чадлаараа жийх шаардлага гараагүй ээ ... Амралт гэж энэ л байхдаа, миний хувьд,😎.

Дагебюль өөрөө жижигхэн Усан онгоцны зогсоолтой жижигхэн Амралтын байрнууд ба Зочид буудлуудаас бүрдсэн жижигхэн юм байна. Хэдийгээр энд "жинхэнэ" элстэй эрэг байхгүй ч даланг дагасан зүлэг дээр зулж болох бөгөөд далайн татлага болсон байсан ч усанд орохыг зөвшөөрсөн. Өдөрт 2 €-ны төлбөртэй бөгөөд энэ нийтийн бие засах газрын болон эрэг орчмыг цэвэрхэн байлгах төлбөр болно.

Өдрийн цайнд Тэнгис рүү харсан рестораны ширээнд бид маш сайхан амталсан нутгийн загас (өглөө нь тэнгисээс барьсан) шарсан төмстэй зооглов. Виноны жагсаалт дажгүй, хоол маш амттай байсны үнэ нь хямд бус ч, боломжийн юм гэж дүгнэлээ.

Шарсан төмстэй загас Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд Тэнгисийн эрэг дээр Дагебюльд

Дараагийн өдөр нь бараг салхигүй ба тэнгэрт ширхэгч үүл харагдсангүй … "ТАНСАГ". Ямар ч байсан үдээс өмнө Усан онгоцоор Дагебюлиэс Фоер арал руу явахаар шийдэцгээв. Очих ба буцан ирэх үнэ нь 20€ бөгөөд 45 минут орчим үргэлжилдэг юм бна, ойролцоогоор.

Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд Усан онгцоор Фоер орох замд

Арал дээр зах нь харагдахгүй далайн эрэг ба сайхан ойд нь дугуйтай жаахан тэнэлээ. 1 өдөрт аралыг үзэх сонирхолтой бол дугуй хамгийн сайн замын хөдөлгөөний хэрэгсэл гэж хэлэх байна даа. Хаа сайгүй дугуйн зам, явсан газар болгонд хооллох боломжтой гэж.

Фоер арлын төв Фоер арлын төв Фоер арлын төв Фоер арлын төв Хавчтай талх Фоер арлын төв Эрэгтэй Эмэгтэй Төвийн хажуу дахь эрэг Төвийн хажуу дахь эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг Тэнгисийн эрэг

Гүнзгий усанд сэлэх сонирхолтой нь хэрвээ цэл хүйтэн бөгөөд хүчтэй урсгалгүй газар хайж байвал хотын хажуу дахь Вюк гэх эрэг дээр олно гэнэ, яагаад гэвэл хойд тэнгисийн нэг онцлог нь энэ хэсэгтээ далайн татлага болоход ил гардаг ёроолтой бөгөөд энэ өөрийн гэсэн эрүүл экологитой ургамал амьтантай гэнэ. За болтугай!

Нийбюльд буцаж ирээд оройн хоолыг галт тэрэгний буудлын ойролцоох маш сайн Бургер-ресторантад зооглов. Ер нь хоолны хувьд бид маш сэтгэл хангалуун байлаа, Итали ресторан, Бургер ба Загас/Хавч хангалттайгаас гадна далай эргийн тусгай Вагю (Wagyu) гэх үүлдрийн тансаг амттай үхрийн махан бүтээгдэхүүнүүдээс эхлээд байсан ба Био-Галловей үхрийн стейкний амт бол мөн гайхамшигтай байсаныг дурьдах ёстой болов уу гэж бодов.

Махчин Монгол Цэнгэл,😋.

Идэх уух юм гэртээ хийхийн тулд худалдан авах боломж маш өндөр, 1,5км тойрогт Супермаркт, Био- ба Ази-Маркт мөн Махны ба Талхны дэлгүүр байрласан байна. Бүтэн сайнд хүртэл удаан онгойсонд нь бас талархах хэрэгтэй байхаа.

Дараагийн өдрүүдэд цаг агаар солигдмол байсанд бид тэнгэр онгойсон завсар чөлөөгөөр далайн эргээр тэнэхээс гадна бороотой өдөр нь галт тэргээр Хусум орж сонирхолтой хуучин хотын төвийн дэргэд орших хуучны дурсгалт Усан онгоцны зогсоол сонирхсоноос гадна, Музей гэх мэт олон төрлийн дэмий юм хийлээ. Надад ч дугуйтай давхиж сонирхолтой махтай хоол идэх шиг жаргал байсангүй дээ. Амралт л юм даа,😅 😂 🤣.

Аан тийм, энэ шил Румыг нийт байх хугацаанд оройдоо нэг тамшаалсан гэхүү дээ. Амт нь бол нилээн сонирхолтой л эд байсан. Яахав, интернетээр сонирхоод захиалж болох бх, надад хийдэг хүн нь өөрөө бэлэглэсэн л дээ, аз таарна гэдэг билүү,😝.

20210814_140936 signal-2021-08-15-201327 20210814_194647 20210814_191040 20210811_161453 20210811_161507 20210813_150321 20210813_150328 20210813_150356 20210813_160824 20210813_160948 20210813_161011 20210813_163859 20210813_185624 20210814_103935 20210813_185634

Амралтын байрандаа бид амархан дассан бөгөөд байрны өмнөх цэцэрлэгт орой үдшийн цагаар голчлон хөршүүдтэйгээ хэдэн хундага бас тулгасан даа.

Гамбургээр дамжсан харилт мөн л ямар ч асуудалгүй төлөвлөгөөний дагуу үргэлжиллээ …

Ямар ч байсан Нийбюльд машингүйгээр сайхан амрах боломжтой л юм байна!

Previous Post Next Post