Хойд тэнгис (North Sea) - Дагебюл

Далайн боомт тосгонд хойд тэнгисийн эрэг дээр нарлажээ

Амралт Аялал

Аялалын нэгэн өдөр төгсгөлдөө орж бна

Дөнгөж сая бичиж дууссан чинь Нөүтбүүкний баттерей дуусав. Бичсэн байсан юмаа хадгалж амжсангүй😁

Зөөз, маргааш л бичихээс😁😁

Сайхан амраарай!

Гэсэнээс сая энэ бичлэгийг хараад санаа зовлоо. Одоо гүйцээж бичье дээ. Ямар ч байсан энэ өдөр бас хөгжилтэй л өнгөрлөө. Амралт хамт яваа хүмүүсээс тань шалтгаална гэдэг бас үнэн үг шүү, хамт яваа найз маань нилээн тайван, тэхдээ урлагийн хүн болохоор байнгийн санаа оноотой ярих, маргалдах дуртай, заримдаа би залхахаараа "За, больё оо" гэдэг, кк.

... Өнөөдөр 2021 оны 8 сарын 11-н хийсэн амжуулсан нь:

  1. өглөө 8 цагт эБайкаа хүлээн авлаа
  2. Ирж очихийн нийт 40 км дугуйтай давхиж тэнгисийн эрэгт Дагебюлд шинэ давсалсан загастай нутгийн хоол амсав. Эрэг дээр 3 цаг нарлав
  3. Найздаа шоппингд хань болов
  4. Грав СиМС дээр Зургийн цомогийн өргөтгөл суулгасан
  5. Анхны нийтлэлийн зургийн хэмжээг засав
  6. Бургерволф дээр ондоо 2 төрлийн Бургер оройн хоолонд зооглов
  7. Амралтын байрны зүүн германү хөршүүдтэй пиво уунгаа хууч хөөрөв
  8. Энэ 2 дахь нийтлэлээ бичин сууна

Харамсалтай нь авсан зурагнууд маань дэндүү том хэмжээстэй бөгөөд интернетийн хурд хүсэлд нийцэхээр хурдан биш байгаа тул маргааш нөгөөдрөөс зургийн цомог хийхээр шийдлээ

20210811_132048-dagebuell

Previous Post Next Post