Цэнгэлийн Блог

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ

Энэ сэдвээр бичих юм бол нилээн олон бичлэг болох шинжтэй, жаахан нуршсан уйтгартай болох гэж байна🥺😅 😂. За яахав бичнэ гэснээрээ гялс гялс бичээд судлаад, орчуулаад дүгнээд биччихье, тиймаа. Гэхдээ энэ удаад би байхуу цай хэрхэн бэлддэгээ ганц 2 зураг, тайлбараар оруулъя,😍 🥰 😘.

Анх яагаад кофе ууж эхлэсэн бэ гэвэл хаа сайгүй бэлэн байсанд л болно. Гадаадад оюутан болоод гадуур цагийн ажил хийж эхлээд өглөө эрт ажил дээр ирэхэд даргын хамгийн түрүүн хийдэг ажил нь бүгдэд данх кофе чанах байсан. Их л цэвэрч нямбай хүн байж билээ, тэр хөгшин герман өвгөнөөс их ч юм сурсандаа.

Цай уух нь дээр үү, кофе уусан нь дээр үү гээд зөвхөн бид ч биш бусад хөгжингүй орнуудад маргалдсан хэвээр л ... Тэгэхдээ яг энэ талаар өнөөдөр дөнгөж эргэцүүлж бодож үзлээ, яагаад гэвэл урьд нь аль тааралдсаныг нь л ууж явсан болохоор, 😆😅. Одоо бол өөрийн гэсэн тусгай хэдхэн хэрэгслүүдтэй болсон байгаа ...

Ханиад томуу тусаад л гэх юм. Сая гэнэт жаахан бодлоо, яагаад вэ гэвэл би яг одоо томуу туссан ТВ-ны өмнө буйдан дээр хэвтэж байгаа тул, 😅😂 ... Уул нь сая 2 хоног халуураад нэг их инээгээд байх юм байсангүй, харин зарим юмыг зуршил болгож дараагийн удаа амархан давах сонирхолтой л доо.