Бага дунд сургуульд хүүхдэд юунд анхаарах хэрэгтэй вэ?

Хүмүүжил Гэр Бүл

Зүэр л өөрийгөө болон бусдыг ажигласаны үр дүнд энийг бичиж сууна. Хүн болгон мэдээж адил бус, амьдрал нь бас ондоо² замаар явах нь ойлгомжтой.

Сургууль болон найзуудынх талаар байнга асууж, ажиглаж байгаарай. Хүн дуртай юмаа ярих дуртай байдагдаа,🤓. Яагаад гэдгийг дор товч бичихийг хичээлээ…

Би өөрөө болон хүүхдээ гадаа хүүхдүүдтэй тоглуулан өсгөсөөн. 1-3-р анги хүртэл хичээл даалгавартаа хүүхэд өөрөө их эрчимтэй, урамтай хийдэг байсан. Тэрэнд нь урамшаад өөрийнх хүсэлтээр төлбөртэй уран зургийн, шатрын болон математикийн дугуйланд хагас сайн өдөр болгон үдээс өмнө суулгав. Аан тийм бас балетийн курст явж байсан юм байна, хөөрхөн, кк, 😍 🥰. Балетийн орос багш аймар чанга байсан гэж том болсон хойноо хэлсэн,😅.

Миний аав намайг харин дэмжих гэж байнга оролддог байсан ч, өөрөө гэртээ ховор байсан нь миний өөрийн гэсэн бие даах эхлэлийг тавьсан байх гэж боддог. Бага ангиа төгсөөд олон төрлийн курсууд сонирхсон бөгөөд Аквариум ба Компъютер 2 дээр найдвартай тогтож боломж болгоноор энэ талаар юм хийх гэж оролдож байв.

Хүүхдийн сурлага нь Гимназиумд орсоноосоо хойш жил болгонд эрчимтэй буурч байлаа. Шинэ олж авсан найзууд нь даанч буруу нөлөөтэй байсныг сүүлд мэдэж зассан ч, сургуулийн хувьд оройтсон байлаа. Хүүхдүүд, багш нар нь найзууд болон гадаад гэдгээр нь бүлэглэн гадуурхах гэх мэт асуудал үүссэн байсан тул 1 жилээр улираан багш нар хүүхдүүд солигдож гайгүй болох байх гэж найдсан ч бас бүтсэнгүй ээ. Хүмүүс хаана ч адил, бүлэглэн гадуурхах дуртай гэж. Сургуульд сурах хүсэл нь орчноосоо болон унтарчээ.

Сургууль солих нь бас нэг их амар асуудал биш байлаа. Гимназиумаараа явсан бол хамгийн хурданаар өндөр, эрчимтэй сургалтанд хамрагдан дараа нь төвөггүй их сургуульд элсэн сурах боломж байсан болно. За яахав, бүх юм шууд бүтдэг гэж юу байхав дээ. Өөрийнх нь хүсэлтээр хамгийн мяа сургууль руу шилжүүллээ,😅 😂.

Одоо буцаад харахад, би тэнэг эртхэн шилжүүлэхгүй яавдаа гэж толгойгоо шаамаар болдог ч, ингэх л байсан юм байлгүй дээ гэж бас тайвширна. Ангийнхаа онц сурлагатан болсон бөгөөд хичээлээ идэвхтэй эрчимтэй хийдэг, чөлөөт цагаа найзуудтайгаа аятайхан өнгөрөөж байгаа харагдана. Надтай мөн харьцаж байгааг нь харахад бас өөртөө сэтгэл хангалуун, итгэлтэй байгаа нь мэдрэгдэв.

Аав хүнд өөр ямар мэдрэмж илүү байхав дээ,🤗.

ПС: Одоо ч гэсэн тэр найзуудтайгаа уулздаг. Хамгийн гол нь тэдний хувийн асуудлыг жоохондоо дэндүү тулган авч хамтрахаа туслаж бна гэж ойлгосондоо л байгаа юм. Одоо бол тэрнийгээ ойлгочихсон болохоор, зүв зүэр, 😎.

23c51d7fa8d500de3f83d4decb06470f

Previous Post Next Post