Монгол кирилл үсгээр Виндовс дээр хэрхэн хурдан бичих вэ,😎

Компьютер Виндовс

Энэ нийтлэл дээр Монгол кирилл үсгийн гарыг АНУ Англи (US englisch - internatiol with dead keys) болон Герман (Deutsch - Deutschland) товчлуурт тохируулсанаар гарын авлагатай нь орууллаа.

Өөрөөр хэлбэл энэ оролдлого нь гадаад хэл дээр их бичдэг эсвэл бичиж сурсан хүмүүст тохируулахыг оролдсоны үр дүн бөлгөө,🙄.

Та түрүүчийн Линукст зориулсан бичлэгийг уншсан бол энийг ойлгоход амархан байх. Ойролцоо авиа эгшигтэй үсэгний ард адилхан кирилл үсгийг тохируулах гэж оролдсон болно.

Хамгийн гол нь 10 хуруугаар бичиж сурахад эсгвэл 2-с дээш хуруугаар надад л лав амар санагдсан, тиймээс ингэж тохируулав,🙆🏻‍♂️. Гадаад хэл дээр их бичдэг хүмүүс эсвэл анх гар товчлуур бичиж сурч байгаа хүмүүст илүү их цаг хэмнэлттэй байх болно гэж бодож бна.

Зээ, ер нь бол хэрхэх талаар хийж байсан үедээ жаахан тайлбар бичсэн. Ойлгохгүй болон асуулт байвал түүтэр дээр ДМ бичээрэй.

Дараагийн нийтлэлд энэ суулгацыг хэрхэн хийсэн талаар оруулъя! Хэн нэг нь өөртөө тохируулж хийх санаа байж магад. Түүнээс гадна хэрвээ сайжруулах буюу үсэгнүүдийн байрлалыг ондоо сайн эргономик байрлалд тохируулах санаа бодол буюу хамтрах санаа байвал дээрхи Репо (repository on GitHUB) нэмэлт хийж болно. Сайжруулах зөвшөөрөл өгч болно.

Олуулаа бол уул нь хурдан сайжруулах боломж байгаа байх. Би хэрэг болохоор нь л нэг хаяа ийм юм хийдэг, тэрнээс нэг их байнга нухаад суугаад байхгүй ээ,🧐 🤓 😎.

Mongolian-Keyboard-Layout

Mongolian-Keyboard-Layout1

Mongolian-Keyboard-Layout2

<p>Монголын үрс маш олон болж</p>
<p>Мэдлэгийг хоорондоо харамгүйгээр</p>
<p>Хуваалцан, тарааж, хамтдаа, бүгд өндөр амжилтанд хүрэх болтугай,🤯😌!</p>

Previous Post Next Post