Хойд тэнгис (North Sea) - Фоер арал

Арал дээр хойд тэнгисийн усанд шумбан ойрийн 15 жил наранд түлэгдээгүйгээр түлэгдлээ,🤣

Амралт Аялал

Зэ, өглөө босоод 9:40 цагт саланд (усан хөлөг онгоц) дугуйтайгаа амжихийн тулд 9 цагт гарах байсан ч би жаахан аажуухан явах санаатай 1 цагаар хойшлуулав. Тээд гарч давхихдаа харин манай хүн нилээн яарсан болтой хамаг хурдаараа давхидаг бна шүү, хаха. За яахав иБайк-тай юм чинь зүэр гэсэн, харин иБайк чинь бас хурдны хязгаартай байдаг юм бна. 25 км/ц-с хурд ихэсвэл Мотор нь дэмжихээ больчихдог юм бна. За тээд найзаа дагаад 30 км/c-ц-тай давхисаар байгаад эргийн боомт тосгон Дагебюл дээр ирлээ.

Нээрээ Нийбюл ба Дагебюл 2-н хоорондох зам нилээн дажгүй юм аа. Машин замын яг хажууд ч жаахан доогуур тавюсан тул голчлон улаан буудайн талбайн хажуугаар сүнгэнэсээр байгаад ... хамгийм гол энэ далайн давстай салхитай агаар нь надад Монгол хүний хувьд маш их таалагдлаа. Гоё монголынхаа тал дээгүүр морьтой давхиж буй мэт сэтгэгдэл голдуу төрөв.

Хаха, яг боомт дээр давхиад очтол Сал руу аялагчидийг ачиж байж таарлаа. Дугуйгаа машины давхарт хана түшүүлж тавиад дээр задгай том талбар дээр хамгийн урд тэхийн зогсоол дээр зогссон мэт байрлал авав. Хүмүүс харагдац халхаллаа энэ тэр гээд л үглэж л бна кк. 20-30 мин тэр далайн татлагаар багассан усан дундуур онгоцны ахмад чадварлаг манервласаар Фаёр арал дээр иржээ.

20210812_152437

Previous Post Next Post