Өнөөдөр 18-20 км зайтай Окхолм нэртэй тосгонд байдаг Steak House-д хоол (мах) идэхээр төлөвлөсөн болно. Шөнө яагаад ч юм нэг л сэрэн барин дутуу унтсан мэт санагдав, найз ч далимаар нь жаахан ажиллалаад авах шиг боллоо. Би 12 цагт босч Кафе чанаж уучаад гарахдаа 14 цаг болсон байсаныг анзаарсангүй.
Орой хоолоо эрт иддэг мөн өдөр 12 цагаас өмнө юм иддэггүй болохоор замд дэлгүүр энэ тэр эргүүлж яваад нэг цагаа хартал 16 цаг болсон байв. Steak House-д 17 цагт цаг авсан болохоор дугуйгаараа чөлөөтэй давхисан ч урдаас маш хүчтэй салхилж бид иБайктайдаа машид их баяртай урамтай давхижээ. Хойд тэнгис салхи шуургаараа алдартай гэнэ.
12-14 цагт махаа иддэг би нилээн уур хүрч дуугаа хураалаа, хаха.
Цаг болоогүй тул цаад тэнгисийн эрэг дээрхи далан дээр өвсөн дунд хэвтэн жаахан нарлалаа.
Салхиний хүч мөн үүл хурдан нүүх нь гэнэт нутаг санагдуулж өлссөн миний нүдэнд матрын нулимс цийлэгнүүлжээ.
Замд талд нь машин замаар давхисан болно, яагаад ч юм тэгсэн ч эзэнгүй хээр салхи сөрөөд давхиж буй мэт санагдсан, гудамж хов хоосон ...
Блогдоо нэг их өөрчлөлт оруулж амжаагүй л явна