Байгаль дээр аялал, зугаалгад явахдаа тэр явж байгаа орчныхоо топографийн зургийг хэвлэж аваад явах болон явахаасаа өмнө хаагуур яаж явах маршрутаа харж тодорхойлох нь аялалын өдөр их цаг хэмнэдэг. Мөн зөв буруу явж байгаагаа шалгаж, төлөвлөж сэтгэл амар явна. Амарч яваа биз дээ,😅😂.
Олон төрлийн газрын зургууд (картууд = үүнээс хойш Карт гэж товчиллоо, 2-ууланг нь ашиглаж ч магад) байдаг. Бид тэдгээрээс өөрсдийн хэрэгцээнд зөв картыг сонгож зөв ашиглаж сурах нь зүгээр. Жишээлбэл, та Баруун уулын замаас алслагдсан хэсэгт явж байх үед хотын үзвэрийн газрын зураг танд тийм ч их тус болохгүй байх.
Одоо тэгээд өргөн хэрэглэгддэг картуудыг хальт дурьдая.
Үүнийг уншиж сурах нь явган аялагчдын хамгийн чухал чадваруудын нэг юм. Энэхүү зураг дээр тухайн газар нутаг, зам, үзэсгэлэнт газрууд, алслагдсан газрууд, тэдгээрийн хоорондох зайны талаархи дэлгэрэнгүй мэдээллийг харуулсан байдаг.
Моторжсон замд явахад энэ зураг нь таны найдвартай түнш. Эдгээр нь GPS-гүй аялах үед зайлшгүй шаардлагатай байдаг. Гэсэн хэдий ч танд хажууд тань газрын зургийн тусламжтайгаар зам зааж өгөх туслагч хэрэгтэй болно,😉.
Хэрэв та том хотоор аялах гэж байгаа бол аялал жуулчлалын газрын зурагтай байх нь маш ашигтай. Энэхүү газрын зураг нь хотын хамгийн чухал үзмэрүүд болон сонирхолтой газруудыг харуулна. Тэдгээрийг ихэвчлэн жуулчны мэдээллийн оффисууд эсвэл зочид буудал, дотуур байранд үнэ төлбөргүй авах боломжтой.
1:50.000
Явган аялал хийх газрын зураг нь ихэвчлэн 1:50.000-н масштабтай байдаг. Энэ нь газрын зураг дээрх нэг сантиметр нь үнэндээ 50000 сантиметр (эсвэл 500 метр) гэсэн үг юм.
Газрын зураг нь шугаман торонд хуваагдсан байдаг. Энэхүү тор (эсвэл тор дөрвөлжин, хайрцаг) бүр нь хааш хаашаа хоёр сантиметр урттай байна. Тэгэхээр энэ дөрвөлжин болгон нь бодит байдал дээр нэг километртэй тохирч цэг ба байршил хоорондын зайг шууд тооцоолоход маш хэрэгтэй.
1:25.000
Илүү нарийвчилсан газрын зураг нь 1:25.000 (1 сантиметрт = 250 метр) масштабыг ашигладаг. Дөрвөлжин бүр нь үнэндээ 500 метрийг төлөөлдөг. Анзаарсан бол өмнөхөөс 2 дахин том, 🤓.
Эдгээр илүү нарийвчилсан газрын зураг нь мод, хад чулуу, газар орны бусад бүрэлдэхүүн хэсгүүдийг харуулдаг.
Картны янз бүрийн элементүүд болон тэдгээрийн функцийг ойлгох нь карт унших чадварыг сайжруулахад чухал ач холбогдолтой. Картын үндсэн бүрэлдэхүүн хэсгүүдийн тайлбарыг дор жагсаалаа.
Домог буюу тайлбар
Домог нь газрын зураг дээрх бүх өөр өөр дүрсээр товчилсон элемент, тэмдэглэгээг харуулж, тайлбарладаг.
Гарчиг
Газрын зургийн гарчиг нь тухайн газрын зурагт дүрслэгдсэн газрын хэсгийн нэрийг харуулна.
Лавлах сүлжээ
Газрын зураг нь торон хайрцагт, сүлжээнд хуваагдана. Эхний хоёр цифр (эсвэл гурав нь нарийвчлалаас хамааран) X тэнхлэг дээрх утгыг, сүүлийн хоёр (эсвэл дахин гурван) цифр нь Y утгыг илэрхийлнэ. Хайж буй цэг бүр нь картанд өгсөн үсгээс эхлэдэг.
Хойд зүгийн сум
Энэ сум нь газрын зураг дээр хойд зүгт аль чиглэл байгааг харуулж байна. Энэ нь өөрийн байгаа байршилаа тодорхойлоход маш чухал өгөгдөл (дэлгэрэнгүй доор хэрхэн ашиглах дэс дараалалд).
Масштаб
Энэ нь бодит байдалтай харьцах харьцааг заана, жишээлбэл 1:25.000 эсвэл 1:50.000 г.м.. Дээр бичсэнээр зураг дээрхи хэмжээ нь газар дээрээ хэр зэрэг урт зайг харуулж байгааг тодорхойлно.
Газрын зургийг хойд зүгт чиглүүлэхийн тулд луужингаа газрын зураг дээр тэгшхэн байрлуулж, луужингийн зүү хойд зүг рүү чиглэх хүртэл эргүүлнэ. Маш амархан.
Газрын зураг дээрх байр сууриа тодорхойлоход хамгийн чухал зүйл бол хүрээлэн буй орчноо газрын зурагтай холбох явдал юм. Явган аялалын эхэнд та яг ямар дөрвөлжин сүлжээ таны байршилтай яг ямар нь тохирч байгааг мэдэхгүй байх тохиолдол байдаг. Иймд амархан танигдах боломжтой газраас (өвөрмөц тэмдэглэгээ хад, ой мод, бут, жалга, огцом өгсөлт г.м.) явган аялалаа эхлүүлэх нь зүйтэй.
Хэрэв та явган аялал эхлэх цэг рүү явах замдаа хот, тосгоноор дайран өнгөрвөл газрын зураг дээрээс хайж олоод, тэндээс замаа эргүүлж үзээрэй.
Лавлах цэг дээрээс уулс, гол мөрөн, хана, уулын бэл, зам гэх мэт байж болно. Хэрэв та хүрээлэн буй орчноосоо гурван элементийг тодорхой харж, газрын зураг дээрээс олж чадвал та өөрийн байр сууриа тодорхойлсон гэдэгт итгэлтэй байж болно.
Контурын шугамууд нь газрын зураг дээр эргэлддэг ихэвчлэн хар эсвэл улаан шугамууд юм. Зарим зураг дээр энэ контур шугамууд нь жижиг хөндлөн зураастай байдаг, энэ нь дотор талдаа бол хонхор, гадна талдаа бол бас төвгөр буюу уул гэсэнтэй адилхан илэрхийлэл. Эсвэл өндрийн өгөгдөл өсч буурч байгаагаар нь хонхор эсвэл гүтгэр гэж тодорхойлж болно.
1: 50.000 масштабтай газрын зураг дээрх контурын шугам бүр нь далайн түвшнээс дээш арван метрийн өсөлтийг илэрхийлдэг. Тав дахь мөр бүрийг бага зэрэг зузаанаар хэвлэсэн бөгөөд контурын шугамыг бие биенээсээ ялгаж, тоолоход хялбар болгодог, жишээлбэл, та өгсөхөө тодорхойлж, нэг дор олон шугамыг харахыг хүсвэл.
Шугамууд хоорондоо ойртох тусам налуу нь эгц болно. Тиймээс та контурын шугамыг ашиглан маршрутаа гүехэн налуу дагуу явуулахаар төлөвлөж, шаардлагагүй ачааллаас хэмнэх боломжтой. Мэдээж огцом өгсвөл цаг хэмнэх ч хүч их шаардана.
Уулын бэл
Уулын бэл нь гурван талдаа доошоо налуу, нэг талдаа дээш өргөгддөг ландшафтын элемент юм. Газрын зураг дээрх харагдацыг доорхи зураг дээрээс ...
Уулын оргил
Уулын оргил нь мэдээж контурын шугам багассан хамгийн дотоод төв цэг болно. Доорхи зураг дээр жишээ нь 2 холбоо толгойт оргилыг дүрсэлжээ. Нөгөө талаар бас өндрийн өгөгдөл нь хасах тэмдэгтэй бол энэ нь уул биш хонхор буюу түүний доод цэг болно. Хуучны зарим зураг дээр бас хөндлөн жижиг зураас контур шугам болгон дээр зурсан байдаг. Хэрвээ энэ гадагшаа бол өгсөнө, дотогшоо бол эсрэгээрээ уруудна гэсэн үг.
Зээ хөө, энэ удаа товчхон хэрхэн газрын зураг унших талаар дурьдлаа. Ерөнхийдөө бол ашиглах тусам сайжрах болно. Аялалын өмнө яагаад хэвлэж авдаг вэ гэж үү, олон техник хэрэгсэл байхад? Тиймээ, замд явахад юу тохиолдохыг тэр гэхэв, тэр тохиолдолд таньд тэжээл нь дуусдаггүй гарын авлага хэзээд бэлэн байх болно, 😘. Европд жуулчилж явахад юун түрүүнд зочид буудал, хотын захиргаа, жуулчдын төв газрууд дээр эхлэж очих хэрэгтэй. Тэнд хэвлэсэн газрын зураг гэх мэт хэрэгтэй мэдээллүүд үнэгүй эсвэл хямд үнээр авахад бэлэн байдаг. Асуух, ярих нь хамгийн амархан цаг хэмнэх боломж юм, 🤓😎.
Анхаар: Зарим улсад жуулчдын хямдхан ба амархан, очергүй энэ тэрийг үзүүлнэ гэсэн луйварчид тааралдах болно (цаг алдана, илүү мөнгө зарна, сэтгэлд ханамжгүй байдалд хүрнэ). Тэдэнд цаг алдалгүй төвүүдээс нь сайн лавлаж, асууж сураарай!