Аквариум нь тодорхой усны амьдрах орчныг бяцхан хэлбэрт оруулахыг хэлнэ. Тиймээс янз бүрийн төрлийн аквариумууд нь аквариумын оршин суугчид, амьтад буюу тэдгээрийн жинхэнэ амьдардаг орчин эсвэл цаг уурын бүсээр үндсэндээ хуваагдаж тэр талын амьдрах орчныг нь адилхан бүрдүүлэхийг хичээхэд оршино.
Тэгвэл тэдгээр амьтад таньтай хамт хангалттай урт удаан амьдарч таны алжаалыг тайлж бид бүгдийн нүдийг баясгах болно. Сонирхолтой сайхан хобби шүү. Би ахтайгаа хамт 6-7 настайдаа эхлэж байснаа одоо болтол мартдаггүй. Хэрхэн аквариумаа бэлдэх вэ гэдгийг дараагийн цувралуудад нийтлэнэ ээ. Шууд гоожуураас ус хийгээд болчихдог гэж ойлгож болохгүй. Загасыг зөвхөн байгаа орчноос нь л зөөвөрлөхөд стрессд орж өвчлөн мөн үхэх магадлал маш өндөр байдаг. Тэрнээс гадна гоожуурын ус хлормин агуулдаг бөгөөд энэ нь бас сөрөгөөр нөлөөлнө ...
Тиймээс эхний ээлжинд тэвчээртэй байж аквариумаа сонгосон загасандаа зориулан зөв бэлдэх нь маш чухал!
Хамгийн бага арчилгаатай, хамгийн бага зардал гаргадаг аквариум бол хүйтэн усны аквариум юм. Хүйтэн усны аквариумд усны температурыг зохицуулах цахилгаан халаагуур байхгүй тул аквариум дахь ус хүйтэн хэвээр эсвэл орчны температуртай (тасалгааны температур ~ +18 град целзиус) тохирсон байх болно. Над шиг сэрүүхэнд дуртай монгол хүн бол мэдээж халаагуур хийсэн нь дээр бөгөөд тогтвортой температур нь өвчлөх магадлалыг багасгана.
Хүйтэн усны аквариум нь цаг уурын дунд бүсээс гаралтай загас, ургамлуудыг багтаадаг. Загаснуудад нь Rainbow shiner, White Cloud Mountain minnow, Жижиг алтан загас (Gold fish) гэх мэт нь орно.
Хүйтэн усны аквариумын давуу тал нь бусад бүсийнхтэй харьцуулбал өөрчлөлтөд мэдрэмж багатай, дасан зохицох чадвартай ургамал амьтан байдаг тул ялангуяа Аквариумаар сонирхож эхлэгчдэд маш тохиромжтой.
Давуу тал: | Сул тал: |
---|---|
👍🏼 Хялбар арчилгаа | 👎🏼 Загас, ургамлын тоо хязгаарлагдмал |
👍🏼 Арчилгаа үйлчилгээний зардал бага | 👎🏼 Халуун орны аквариумаас өнгө муутай, багатай |
👍🏼 Орчны өөрчлөлтөд мэдрэмж багатай оршин суугчид |
Дулаан усан аквариум нь термостатын (тохиргоотой ус халаагч) тусламжтайгаар тогтмол дулаан, халуун орны болон субтропикийн амьдрах орчны нөхцөлийг дуурайлгасан болно. Дулаан усны аквариумын боломжит оршин суугчдын биологийн олон янз төрөл асар их бөгөөд тетра (өнгөлөг неоны төрлүүд = salmler), муур загас (wels) эсвэл циклидийн (colorful ciclids) гоё өнгө, хэлбэр нь аквариумч бүрийн зүрхийг илүү хурдан цохилуулдаг.
Усны температур, усны чанарт тавигдах тусгай шаардлагаас шалтгаалан дулаан усны аквариумыг арчлах, үйлчлэх нь хүйтэн усны аквариумаас илүү төвөгтэй байдаг.
Загас, ургамлын элбэг дэлбэг сонголт, гоо үзэсгэлэн, өнгөний сүр жавхлан нь дулаан усны аквариумыг жинхэнэ онцлох, анхаарал татахуйц болгодог бөгөөд маш их анхаарал халамж шаардагддаг, нэн ялангуяа өнгөлөг ургамалууд нь сайн гэрэлд л гоё өнгөө харуулдаг. Дулаан усны аквариумын хамгийн өргөн хэрэглэгддэг төрөл бол холимог аквариум юм (доороос үзнэ үү).
Давуу тал: | Сул тал: |
---|---|
👍🏼 Маш олон төрлийн өнгөлөг ургамал, загас | 👎🏼 Хүйтэн усны аквариумаас илүү өндөр арчилгаа, үйлчилгээ шаарддаг |
👍🏼 Маш өнгөлөг, харагдацын хувьд маш дур булаам | 👎🏼 Ашиглалтын зардал нь хүйтэн усны аквариумаас илүү өндөр |
Хамгийн өргөн тархсан ашиглалт. Энэ төрлийн аквариумд газар нутаг, дулаан хүйтний бүсийг нь харгалзахгүйгээр голчлон хамтран ба усны адилхан дулаанд амьдрах чадвараар нь нийлүүлж амьдруулахад оршино. Загасч гэсэн сошиал хандлагатай байдаг, ялангуяа сүрэглэх нь тэдний нэг өвөрмөц онцлог. Тэрүүгээрээ ч гоё сүрэглүүлсэн аквариум маш үзэмжтэй. Голчлон мечоносец, (sword carriers) плати (platys) ба неон (neons) загаснуудыг хамтруулна. Сүрэглэлт (сошиал хандлага), усны дулаан ба хатуулаг хэмжээс нь хоорондоо дор хаяж ойролцоогоор тохирсон байх ёстой.
Энэ төрлийн аквариум нь өмнөд америкийн халуун дулаан ширэнгэн ой ба амацона мөрний уур амьсгалд тохирсон тохиргоотой байх ёстой. Өөрөөр хэлбэл усны дулаан нь өндөр ба хатуулаг нь бага байх ёстой. Монгол нэрнүүдийг нь мэдэхгүй юм бна, бас зохиох сонирхол байхгүй тул энд шууд герман англи хэл дээр орууллаа. Энэ төрлийн загасны маш их боловч аквариумд хамгийн өргөн тархсан нь Salmler, Skalare (Scalars), Panzerwelse (armored catfish) und Antennenwelse (antennae catfish), Diskus- (discus ciclids) ба Zwergbuntbarsche (dwarf cichlids).
Тогтвортой 24°C – 27°C -д байлгах ёстой бөгөөд усны хатуулаг нь багаас дундаж хатуулаг хэмжээс шаардлагатай.
Танганжика ба Малави асар том зүүн өмнөд Африкт байдаг цэвэр устай нуурууд юм. Хоюулаа загас ургамлаар баялаг бөгөөд эдгээр дэлхий дээр өөр хаана ч байдаггүй. Эрэг нь хад чулуу ихтэй ба усны найрлаг нь эрдэс бодисийн нягтрал өндөртэй, онцгой өндөр хэмжээстэй алкалийн найрлагатай гэнэ. Усны найрлагыг тохируулж чадвал маш олон өнгөлөг циклидүүдийг нэр дор гайхамшигтай гоё амьдруулах боломжтой. Ургамал харин сайн тогтдоггүй нэг муу талтай. Дараахи онцлогуудыг бас анхаарах хэрэгтэй байдаг: Дээр дурьдсан усны найрлагаас гадна зарим циклидүүд тодорхой амьдрах орон зай шаарддаг (энэ нь багадсан тохиолдолд үхтлээ тулалддаг), нуугдах хадны нүх сүв нуувч бэлдэх, хольж амьдруулах сонирхолтой бол бас эр, эмийн тоон дээр анхаарах, тохирсон төрлүүдийг нэгтгэх гэх мэт бас олон асуудал бна. Мөн ухах дуртай тул нарийн хайрга эсвэл элс доор нь дэвсэх нь чухал.
Амьтны дэлгүүрт миний хамгийн удаан саатан ажигладаг аквариум бол энэ төрөл, даанч жинхэнэ амьдрал дээр хамгийн их арчилгаа ба зардалтай аквариум юм. Миний ганц босгож үзээгүй аквариумны төрөл, больё гэвэл бараг арчилдаг хүнийг нь хамт хөлсөлсөн нь дээр байхаа. Яагаад гэвэл далайн ус, ургамал ба амьтны талаархи өндөр мэдлэг шаардах бөгөөд ус бэлдэх нь адармаатай хэцүү.
Хэдий иймч нэг сайн бэлдэж босгосон нь олон өнгөөр солонгорсон, хамгийн сайхан, гоё үзэмжтэй аквариум болно. Гайхамшигтай! Тэтгэвэртээ гарч завтай болохоороо л ийм аквариумтай болно доо, хаха.
Яг одоо надад байгаа төрөл бөгөөд бяцхан загасны төрлүүд болон сам хорхойнууд олон өнгөөрөө энэ аквариумыг их сонирхолтой болгодог. Голчлон 12-54 литерийн хэмжээтэй ба кубик (Nano-Cube) хэлбэртэй байдаг. Би бол нарийн уртад нь дуртай. Дараахи төрлүүд нь голчлон энэ аквариумд таарна:
Миний дараагийн хувийн төсөл номын тавиур дээрээ нарийн урт, дор хаяж 1 метер урттай, гэхдээ нарийн (дээд тал нь 25 цм өргөн) ба хангалттай өндөртэй аквариум тусгай захиалгаар хийлгэж амьдралд оруулах. Энэ төлөвлөгөө тэхдээ дараа жил ээж дээрээ очих төлөвлөгөөтэй давхцаж буй тул яг одоо шууд буулт хийлээ, ө.х. тэрний дараа жил хүртэл тэсэхээр шийдлээ. Туршлагаасаа хэлэхэд сайн хийе гэвэл нэмэгдэл зардал байнга гардаг.
Ямар ч хүн аквариумны загас тэжээж болноо. Загас өвчин мэдэрдэггүй гэж хэлдэг ч, та хэрвээ тамлан алах сонирхолгүй бол эхлээд ямар орчинд яаж удаан амьдруулах гэдэг талаар эхлээд сайн судлаарай, эсвэл мэддэг мэргэжлийн хүнээс зөвлөгөө авах!
Тийм учраас би ганц 2 амархан эхлэх үргэлжлүүлэх арга туршлагаас та бүхэнтэй хуваалцахаар шийдсэн билээ. Анх түүтэрт ороход нэг хүн надад хоолны зургаа оруулсан чинь дугай гудараач гэж хэлж билээ. Гударч болноо харин тамшаалал нь тэгэхээр хаана нь бна. Загас тэжээлээ гэхэд амархан үхүүлээд байх юм бол таньд болон хүүхдэд тань ямар сайхан сэтгэгдэл төрөх ба үлдэх вэ гэдэг маш амархан асуултыг л би таньд тавих байна даа.
Энэ бол хамгийн сайхан хоббиний нэг. Харин таньд хангалттай зав гаргах болон арчлах ба илүү гаргах карманы мөнгө байвал бусад нь тэгээд болно оо.
Чөлөөт цагаа зөв өнгөрөөх нь орчин үед нэн чухал болсон гэдгийг хүн бүр л хэлж ярьж байна даа. Та тэрэндээ сайн анхаараарай. Жишээ нь л гэхэд загас ажиглах, арчлах нь тайвшруулах нөлөөтэй гэдэг.
Нээрээ анзаарсан уу, энэ нийтлэлд би ганц ч эможи ашиглаагүй шт (хүснэгтэд байгаа сайн муу 2-с гадна), хаха. Албаар туршиж үзлээ. Хэрвээ харьцаж буй хүмүүс минь наад таалагдвал би эможи ашигладаг. Гэхдээ бас энэнд дургүй эсвэл ойлгодоггүй хүмүүс байгаа тул ингэж үзлээ. Таны л асуудал уул нь, зүэр л нэг удаа таныг бодлоо.
Миний 6-7 настайгаасаа ахтайгаа хуримтлуулсан болон боломжтой бүх нөхцөлд өөрөө цуглуулсан, судласан мэдлэг туршлага. Ах одоо тэр талаар санаж байгаа болов уу, бүү мэд! Ахдаа тэгсэн ч хайртай, яагаад гэвэл надад өөрийнхөө замыг олоход их нөлөө үзүүлсэн ганц хүөн!
https://www.aquarium-guide.de/index.htm
https://www.zooplus.de/magazin/aquaristik/fischarten-portraits/salzwasserfische
https://www.aquarium-fische.info/aquarium-fische-im-amazonasbecken/
https://blog.tetra.net/de-de/skalar-pterophyllum-scalare/
https://neeness.com/can-gouramis-live-with-neon-tetras/
https://www.hausgarten.net/gartenteich-teich/fische-teich/lebenserwartung-von-goldfischen.html