Ханиад юм уу, Томуу юм уу эсвэл хоюулаа юм уу

Хүмүүжил Эрүүл мэнд

Ханиад томуу тусаад л гэх юм. Сая гэнэт жаахан бодлоо, яагаад вэ гэвэл би яг одоо томуу туссан ТВ-ны өмнө буйдан дээр хэвтэж байгаа тул, 😅😂 ... Уул нь сая 2 хоног халуураад нэг их инээгээд байх юм байсангүй, харин зарим юмыг зуршил болгож дараагийн удаа амархан давах сонирхолтой л доо.

erkaeltungen_980x450px-mongol

Би угаасаа эхлээд хамрын ханиад тусчихлаа гэж бодоод 2 хоног өөрийгөө эмчилсэн боловч 3 дахь өдрөө халуун нь өссөн болохоор өчигдөр эмчид очиж үзүүлсэн болно: - Өө та томуу тусчихжээ гэнээ. Тэгээд өгсөн эм нь Ибупрофен 600 мг, өдөрт 3 удаа хоолны дараа уух мөн өдөрт 3 литер ус гэлээ. Нээрээ өчигдөр эмээ 3-г уугаад өнөөдөр босчлоо ... Тэгэхдээ аль 3 дахийн орой шинж тэмдгүүд нь огцом илэрч шууд хэвтүүлсэн болохоор бас ядаргаатай л байлаа. Ялангуяа эм тариа бага хэрэглэж биеийн эсэргүүцлээр нь ханиадыг даван туулах сонирхолтой болохоор. Ханиад байсан бол 2 хоногийн дотор л бараг эдгээчихсэн л дээ 🤣🤣, өөрийгөө аргалаад сурчихсан болохоор, 😎. Гадаадууд бол Ханиад гэхээр нэг их тоохгүй харин Томуу гэвэл зайгаа авдаг. Тэгэхдээ нус нулимсаа гоожуулаад заваараад байгаа хүнд хэн л дуртай байв гэж дээ, 😜.

Анхаар! Би эмч биш!
Бүх асуудлыг эмчээсээ эхлэж асууж байгаарай! Баярлалаа, 🤗.
Тэрнээс гадна хүн болгон өөрийн гэсэн өвөрмөц физиологтой байдаг тул эмчилгээ бүр онцгой байх ёстой гэж үзнэ!
Зураг дүрслэлүүд нь ерөнхий чиглэл авах, амархан ойлгох боломж олгоход л зориулагдсан болно!

Ханиад уу эсвэл томуу юу? гэдэг асуулт үүн дээр үндэслэн гарлаа. Тэгээд томуу тусчлаа гэхээр өөдөөс ханиуд уу гээд байх юм, 🤧🤓. Миний хувьд энэ удаа яагаад 2 хоног эмч дээр очоогүй ээ гэхлээр илэрсэн шинж тэмдгүүд нь эхлээд ердийн хамрын ханиад шиг байсан болохоор би хэдий халуунтай мэд сэтгэгдэл төрсөн мөртлөө халуун бага байсанд хууртсан болно. Ханиад нь илүү удаан үргэлжилж байгаа мэт зураг дээр дүрслэгдсэн ч шинж тэмдгүүд нь илэрсэн эхний 2 хоногтоо л надад жаахан зовиуртай байдаг, харин томуу шинж тэмдгүүд нэг зэрэг өндрөөр илэрч биед маш зовиуртай байх ба энэ нь заримдаа 21 хоног хүртэл үргэлжлэх магадлалтай.

Муу зуршилтай би: Нойр, ядралт, өвдөлтөөс эхлээд ихэнх зүйлийг тоохгүй гүрийж сурсан болохоор өвчний шинж тэмдгүүдийг зримдаа анзаарахгүй өнгөрөх эсвэл буруу тооцоолох нь надад бараг байнга тохиолддог, 😜🤪. Ядралтын эсрэг хөлсөө гаргах, өвчний эсрэг бол амрах, сайхан хооллох, салхинд гарах ... уул нь амархан зарчимтай, 🙂🙃.

Ок, гэнэт залхуу хүрчлээ. Гадаад нэрнүүдийг дор орууллаа. Өөрсдөө гүүглэдэнэ үү дай😬🤗.

Нэр Англи Герман
Ханиад (хамрын ханиад?) a cold die Erkältung
Томуу (томуу ханиад?) a flu / an Influenza die Grippe

Дараахь зураг дээрээс Томууны шинж тэмдгүүд хэрхэн хэр хугацаанд илэрч мөн дуусахыг харж болно, герман хэл дээр ...

verlauf-einer-grippe-mongol

Дараахь зураг дээрээс Ханиадны шинж тэмдгүүд хэрхэн хэр хугацаанд илэрч мөн дуусахыг харж болно, герман хэл дээр ...

verlauf-einer-erk%C3%A4ltung-mongol

Үргэлжлэл байгаа,🤧😷

Эх сурвалж

  1. https://www.bundesgesundheitsministerium.de/themen/praevention/gesundheitsgefahren/influenza.html
  2. https://www.stiftung-gesundheitswissen.de/wissen/erkaeltung-oder-grippe/das-ist-der-unterschied
  3. https://www.apotheken-umschau.de/krankheiten-symptome/infektionskrankheiten/ist-es-eine-grippe-oder-erkaeltung-743413.html
  4. https://www.uk-augsburg.de/einrichtungen/bereiche-und-stabsstellen/unternehmenskommunikation/details/erkaeltung-oder-grippe-hat-es-sie-schon-erwischt

Previous Post Next Post