Энэ сэдвээр бичих юм бол нилээн олон бичлэг болох шинжтэй, жаахан нуршсан уйтгартай болох гэж байна🥺😅 😂. За яахав бичнэ гэснээрээ гялс гялс бичээд судлаад, орчуулаад дүгнээд биччихье, тиймаа. Гэхдээ энэ удаад би байхуу цай хэрхэн бэлддэгээ ганц 2 зураг, тайлбараар оруулъя,😍 🥰 😘.
Шууд юу, хэрхэн гэдэгтээ орьё доо. Тэгэхээр бидэнд хэрхэн анхилам үнэртэй, гоё амттай байхуу цай хандлах вэ гэдгийг тайлбарлая.
Эхний зураг дээр бүгдэнг нь харж байна. Хэрхэн хандлах вэ?
Дээрхи аргаар цайгаа болгоход цайны бүх л амт усандаа шингэсэн ба гашуун болох магадлал нь багасдаг.
Миний хэрэглэдэг цай нь TEEKANNE Earl Grey Finest Selection юм. Одоохондоо үнэр амтаар дийлдэшгүй, 🥳.
Дээрхи аргаар өдөрт 1 удаа л цай чанадаг. Тэгэхээр цай биенд сайн гэснээр 3-4 аяга цай...
Замд явахад бол Cupper Tea авч явдаг ... Нутагт явахад ханиад хүрээд 1 хайрцагийг бараг 1 өдөрт уугаад дуусгачихаж билээ. Дараагийн удаа 3-5 хайрцагийг авч явна аа, 😅 😂.
Турк, араб цайнаас эхлээд нилээн олон төрлийн цай ууж үзэж байсан. Тэгэхдээ тэр цайнуудыг тэр орных нь хүнээр чануулж уухад илүү амттай байдаг. Дээрхи дурьдсан цайг хэрхэн хамаг амтыг нь шавхан тамшаалах вэ гэдэг дээр би өөрөө анхаарсан болно. Удаан хугацаагаар хадгалах сайн сав чухал, яагаад гэвэл үнэр амт нь нисээд хийсээд алга болдог чанар билээ, 😋 😛. Мөн дэс дараалал ба цагийг нь өөртөө зөв тохируулах, олох. Аав минь хэлэхдээ амтыг хүн насан туршдаа амтлaж, идэж, дасч сурдаг гэж. Энэ яагаад хүмүүс ээжийнхээ, гэрийнхээ хоолонд дуртай, эсвэл хамгийн амттайгаар санадаг, тэр чиглэлийн амт чанарт дуртай байдаг, итгэдэг гэдгийг тайлбарлана.
Өөрөөр хэлбэл та идэхгүй туршихгүй бол хэзээ ч сайхан амт гэж юу байдгийг мэдрэхгүй өнгөрөх ба бусдыг илүү сайхныг мэдэрсэнд атаархан дуугай гудар гэж үглэсээр, муулсаар л суух болно. Нөгөө талаас үнэ/амт-ны харьцаа тохирсон байх ёстой. Хүмүүс үнэтэй л бол сайн ба/буюу амттай гэж хэлдэгт би хувьдаа итгэдэггүй. Чанарын баталгаанд бол бас бодууштай л асуудал ... илүүчгүй, дутуучгүй.