Энэ олон замын алинаар нь явах вэ гэдэг шиг орчин үед бид олон төрлийн өгөгдөлтэй хувийн буюу албаны ашиглалттай нууц үгний өгөгдлийн сан ашиглан өөрийгөө болон бусдыг хамгаалах нь зайлшгүй шаардлагатай болжээ.
Энэ бол анхны алхам ...
Өнөөдрийн энэ нийтлэлээр хэрхэн хувьдаа болон ажилдаа нууц үгийн өгөгдлийн сан үүсгэж ашиглахыг тайлбарлая. Ажил дээр бол Keepass ашигладаг. Харин би хувьдаа бол KeePassXC-г ашигладаг, яагаад гэвэл байнгын шинэчлэл хийгддэг болон олон систем дээр ашиглах боломжтой болохоор. Мөн үүсгэсэн өгөгдлийн сан тань 2-уулангаар нь нээж ашиглах боломжтой, өөрөөр хэлбэл ашиглагдах формат нь адил гэсэн үг. Энэ 2 програм нь хоюулаа үнэ төлбөргүй бөгөөд амархан хакдах боломжгүй тул сангийнхаа нууц үгээ сайн цээжлээрэй. Тэгээд доор хэрхэн KeePassXC-г суулган ашиглах талаар зургаар орууллаа.
Энэхүү ашиглалт нь өдөр тутмын хэрэглээнд боломжтой бөгөөд би өөрөө ингэж ашигладаг. Дараагийн нийтлэл дээр хэрхэн шифрлэгдсэн санг байгуулж интернетээр дамжуулан гар утас болон олон систем дээр энэхүү үүсгэсэн нууц үг ба хувийн өгөгдлийг давхар хамгаалан ашиглах талаар оруулъя. За унтлаа.