Tоглоом гэж яг одоо юу болчихсон юм бэ? Тоглоом гэхээр л хүмүүс их эмзэглээд байх шиг, тоглоом тоглодог хүн их л муу нэртэй ч юм шиг бна тээ,😝. Тийм ээ, би тэгвэл их муу хүөн, 🤓. Ер нь нэгмөсөн Гар утас (smartphone) ба Компьютер (pc = personal computer) дээрхи тоглоомыг Gaming гээд тоглоом ...
гэж нэрлэхээ больё.
Нөгөө талаар би ямарваа нэгэн техниктэй, програмчлалтай, ямар нэг сэдэвтэй ороолдох, ноцолдох дуртай тул тэдгээртэй холбоотой бүхий л асуудлыг миний тоглоом, үйлдлийг нь тоглох гэж ярьдаг.
Ихэнх хүмүүсийг харж байхад Gaming-ээс болж амьдралд нь нэг л муу сургамж болжээ дээ. Тээд тоглоом, тоглох гэж ярихаар уурлаад байх шиг санагдана. Тийм үү, уучлаарай, өөрийгөө зовоож буй нь таны л буруу байх,🤭. Надад ч гэсэн нэг 2 ийм асуудал тохиолдсон байх, тэглээ гээд энэ сэдвийг хаях сонирхолгүй. Яагаад гэвэл миний амьдралын салшгүй нэг хэсэг нь аль хэдийн болчихсон л доо. Тэгээд ч намайг ойлгох сонирхолгүй ба хүлээн зөвшөөрөхгүй бол надтай нийлээд, найзлаад дэмий шт, 😜.
PC дээр тоглохоор уурлаад тэгсэнээ өөрөө гар утас дээрээ зав л гарвал өдөржингөө, жилжингээ, арван жил тоглочихсон хүмүүс байна. Би бол гар утас дээр тоглохоор надад таашаал өгөхгүй байх шиг санагддаг болохоор тоглодоггүй. Тэрнээс гадна ямар завтай юм бэ л гэж боддог, 😅🤣. Би хаяа буюу өдөртөө, сардаа, хэдэн сардаа, жилдээ шинэ Game гарч ирээгүй бол 30 минут тоглоод л болоо, ок, хаяа 1 цаг. Гэр бүл, ажил, амьдрал бол 1-рт, харин тэрний төлөө бас би эрүүл байх ёстой. Тэрний эерэг хэмжүүрт миний хувьд амралт, спорт, найз нөхдөөс гадна Gaming бас орно.
Би үндсэндээ гар утас дээрээ тоглодоггүй. Харин PC дээр бол барах бүх Game-г тоглоод үзцэн, ядаж ганцаараа тоглох хэсгийг нь ойролцоогоор 1 өдөр буюу 24 цагт дээд тал нь ердийн хүндрүүлэлттэй (mode = hard) дуусгачихдаг. Тэгээд дараа нь таалагдвал хамгийн хүнд шатанд нь (pro =) тоглож дуусгах болон интернетээр холбогдож хаяа хүмүүстэй хамтран тоглодог гэх юм уу даа.
Бараг бүх PC дээр гарсан Game-г Space Invaders эхлээд дуусгацан байхаа. Нээх тоо баримт энэ тэр цуглуулдаггүй ээ. Зүэр л тоглосон, дуусгасан, сэтгэл хангалуун, тэгээд л болоо,😊😇.
Тэгэхээр хэрвээ би гар утсаараа тоглож байна гэж байх юм бол би угаасаа дээр нь Gaming хийдэггүй болохоор техникийн болон ашиглалтын талын бүх төрлийн сонирхсон туршилтаа хийж байнаа л гэсэн үг,😉.
Нөгөө талаас бодоход жоохон хүүхдүүд Gaming-д их орж юу хийх, яахаа мэдэхээ больчихсон ч юм уу. Мөн мөрийтэй тоглоом гэх мэт ихэвчлэн муу нэртэй мөнгөтэй холбоотой муусайн юмнууд ТОГЛООМ гэдэг сайхан таашаалтай эдийг муу нэртэй болгоод байна уу, тийм аа, 🤓😎.
Хүүхдэдээ бол би MineCraft болон насанд нь тохирсон, тоглоом тоглохыг л зөвшөөрсөн. Найзуудтайгаа уулзах, гадаа тоглох болон салхинд гарахыг их дэмжиж цаг зарцуулсан. Интернетийг шөнийн 0 цагаас хойш миний ажлын PC-ээс бусад дээр нь автоматаар унтраастай. Сайн Router дээр хүүхдийн цагийг хязгаарлаж болдог Функц байдаг, анхандаа бага байхад нь түүнийг ашигласан. Мөн дээр нь MicroSoft Account-аараа хүүхдийн PC дээр цагийн болон бусад хязгаар нэмэгдэж тохируулсан. Ер нь хүчэрхийлэл болон бусад насанд нь тохироогүй контентуудыг хязгаарлах гэж баахан дайн болсондоо. Болсоон² ... 16 хүрэхэд нь харин жинхэнэ Gaming-д оруулсан. 1 жил орчим хаяа тоглоод одоо харин тоглохоо больчихсон л байна, харин тэрний оронд надтай хамт дэмий тэнэх, хоол буудах, кейк, торт хийх, кино үзэх г.м. олон төрлийн хөгжилтэй болзоотой болсон доо,😌😍🥰. Том болж дээ, ми үр, 🥳.
Дээрхи асуудлаар туслалцаа хэрэгтэй бол мэддэг хүнээс нь асуугаарай, эсвэл надад ДМ бичсэн ч болно. Асуувал дэлгэрэнгүй заавар бичиж болох юм,🧐.