Аквариум бэлдэх, ажиллалуулах талаар интернетээр л дүүрэн мэдээлэл байгаа байх. Энэ нийтлэлийн зорилго бол хамгийн бага зардал (хоббинд бага зардал гэж байхгүй шт😅🤣), ажиллагаагаар амьтдаа удаан амьд байлгаж хамтдаа баясахад байна.
Дараахь хамгийн чухал асуултуудад эхлээд хариулъя ...
Миний Нано-Аквариум хэрхэн 2,5 жилийн дотор бүтээгдсэнийг түр саатан таалан соёрхоно уу даа,😌🤗.
Ямар амьтан буюу загас, сам хорхой, дун ба ургамал гэх мэтийг төлөвлөхөд гол зорилго байна. Миний төлөвлөлт:
1 цм амьтны уртад 1 литер ус гэж тооцоход найдвартай. Мөн дундаж Температурыг би 23 градусаар дунджаар байлгахаар сонгов. Хайрга дор дэвсгэрээр болон үндэстэй ургамал тогтооход. Жавамоос гэх ургамлыг сам хорхой нуугдахад зориулан модонд бэхлэх (зураг дээр баруун гар талд сагсайж эхлэж байгаа). Анубиас хатуу навчтай бөгөөд үндэс нь бэхлэсэн болгонд барьцан ургадаг тул үндэс, мод ба чулуун дээр бэхлэхэд зүгээр (зураг дээр дунд хэсэгт). Зүүн гар талд Жавафарныг мөн л сам хорхой нуугдац болгох зорилготой тус тус ургамалуудыг суулгалаа.
Мөн загаснуудад бас хаяа сүүдэрлэх боломж олгохоор Валлиснерий хойд хэсгээр нь суулгасан болно. Харин өөрөө тархаад ургачихсан.
Энэ бүхнийг бүх тоноглол (Шүүлтүүр ба Гэрэл) нь хамт ирэх 25 литерийн аквариумд FLUVAL Aquarium »Nano-Aquarium Spec 5«, BxTxH: 52x19x29,5 cm, 19 l тохижуулахаар шийдлээ.
Нар шууд тусахааргүй газар зүгээр. Тэрнээс гадна Аквариумны 1 литер нь 1,5 кг гэж тавиурны даацыг тооцох хэрэгтэй. Ө.х. минийх 19 x 1,5 кг = 28,5 кг дор хаяж байх болно.
Хайргаа хүйтэн усаар угаагаад Аквариумдаа дэвсээд ургамлаа суулгах
Халаалт ба усны шүүлтүүр нь байнга ажиллаж байх ёстой. Яагаад гэвэл усны шүүлтүүр дотор ус цэвэрших явцад сайн бактериуд цугларч усны найрлагыг тогтвортой байлгаж амьтад удаан эрүүл байх болно. Шүүлтүүрний усны гаралтыг усны гадаргуу хөдөлгөөнд орохоор чиглүүлэх. Усны гадаргуу хөдлөж байгаа цагт хангалттай хүчилтөрөгч усанд агаараас холбогдох болно, заавал тусгай агааржуулагч хэрэггүй. Түүнээс гадна усны гадаргуу дээр хальс үүсэхгүй.
Аквариум дотор таваг тавьж байгаад болгоомжтой усаа хий.
Саарал ус болон бохир ус цэвэрлэхтэй бараг адилхан ажиллагаатай буюу янз бүрийн гадаргуутай шүүлтүүр доторхи порлон ба шаазангууд нь сайн бактерууд цуглах амьдрах нөхцөлийг бүрдүүлнэ. Дотор нь амьтан байхгүй ч хуурай хоол хийх хэрэгтэй, энэ нь бактернууд хурдан хөгжих боломжыг олгоно. 2-6-н долоо хоногийн дараа усны найрлага тогтвортой болж загас буюу амьтан хийх боломжтой.
Аквариумд шууд хийж болохгүй. Тээвэрлэхдээ гялгар уутанд авчирсан бол эхлээд ууттай нь аквариум дотроо өлгөөд 5-10 минутын дараа уут руу аквариумнаас ус нэмж ахин 5-10 минут хүлээгээд загасны шүүлтүүрээр шүүж хийвэл зүгээр. Уул нь устай нь цутгачихаж болох ч усан дотор нь янз бүрийн өвчин энэ тэр хамт ирэхээс жаахан сэргэмжилж бна гэсэн үг ..
Энд дурьдагдсан техникүүд нь зөвхөн жишээ бөгөөд таньд харьцуулж тохирсныг авахад л амарчлахаар линк оруулсан болно. Реклам биш шүү!