Хамгийн амархан арга бол ууж байх үедээ ба завсраар нь цэвэр ус уух,😉. Яагаад гэдгийг мэдэхийг хүсвэл үргэлжлүүлэн уншана уу,🤗.
Ер нь согтох гээд байвал сайн ус уу, болохгүй бол битгий нэмж архи уу 🤗
Гоё халаалттай байхад л болно!
Уухаасаа өмнө сайн дарсан ногоо, тостой, махтай хоол идэх. Тос нь архи цусанд орохыг удаашруулна, давс нь биений шингэн алдалтыг багасгана.
Мөн тамхи татахгүй эсвэл бага татах. Архи тамхиний холилдсон нөлөө маргааш нь маш илүү мэдрэгдэнэ. Нэмж хэлэхэд татдагаасаа илүү их татахад архи уугаагүй байсан ч бас толгой өвдөнө.
Ус ууж амжаагүй бол унтахаасаа өмнө боломжоор нь цэвэр ус уух.
Та архи уухаасаа өмнө өдрийнхөө усны нормоо хангаагүй бол угаасаа таны цус өтгөрч толгой өвдөх магадлал өндөрссөн байна.
Яагаад шарталт вэ гэдгийг шинжлэх ухаан талаас тайлбарлавал: Архи нь биений шингэн алдалтыг хурдасгана. Шартсан биед согтууруулах ундааг задлахад шингэсэн хэмжээнээсээ илүү их шингэн, эрдэс бодис шаардлагатай байдаг. Тэр алга болсон хэмжээний усыг бие организм нь дотор эрхтэнүүдээс, мөн тэр дундаа тархинаас татдаг. Үр дагавар нь дараагийн өдөр нь толгой өвдөх, дотор муухайрах, толгой эргэх хэлбэрээр мэдрэгддэг. Цусан дахь сахарын хэмжээ мөн буурна.
Архиний хордлого: Зарим согтууруулах ундаанд мөн спирт нэрэх явцад үүсдэг фуселийн тос байдаг. Тэр нь асуудлыг улам хүндрүүлдэг гэнэ. Бие махбодид, жишээлбэл элгэнд үүнээс хорт бодис үүсч болно. Фузель тос агуулсан эсвэл ороогүй байлаа гэхэд Шарталт нь шинжлэх ухааны үүднээс авч үзвэл архины хордлого юм. Их хэмжээний архи нь элэгийг хэт их ачаалах нь ойлгомжтой.
Элэг нь нэг цагт ердөө долоон грамм архи задална!
Хэрэв илүү их хэмжээтэй биед орж ирвэл бие нь толгой өвдөх, бие эвгүйрхэх зэрэг хариу үйлдэл үзүүлдэг гэнэ.
Архи уу, архи уу гэнэ, Хуцаад бай!
Архи бага уу, та өөртөө болон гэр бүлдээ бүх талаар бага дарамт үзүүлнэ, цаг алдлаа гэж мөн толгойгоо шаах шаардлага байхгүй болно.
Асуудлыг архиар давсан гэсэн хүмүүс бүгд эрт үхчихсэн эсвэл илүү олон асуудалтай болчихсон, 😵🙃😉.
https://www.test.de/Richtig-feiern-Rezepte-gegen-Kater-1237948-0/
https://www.kopfschmerzen.de/kopfschmerzen/kopfschmerz-ursachen/fluessigkeitsmangel
https://www.medizin-transparent.at/wasser-trinken-kopfschmerzen/
https://www.apotheken.de/symptome/8790-kopfschmerzen-wegtrinken