Аквариум гэж юу вэ - Цуврал 3

Хүмүүжил Тэжээмэл амьтан

Энэ удаагийн нийтлэлээр Аквариум гэж яаг юу юм бэ? Хэрхэн усны найрлага дээр амархан анхаарах вэ? гэдэг асуултуудад хариулъя.
Эхний 2 нийтлэл онолдов. Жаахан видеодов. Таалагдсан байх гэж найдна,😜.
Зээ, энэ удаагийн нийтлэлээр юу бичих вэ гэдэг нь ... жаахан бодоодхоё ...

Аквариум гэж юу юм бэ?

Онолоор бол нэг талдаа тунгалаг харах цонхтой гол нуурын ус хийсэн загас жараахай ба усны амьтад тэжээх үржүүлэх зорилготой савыг хэлнэ гэж.

Тэгвэл энэ доторхи усыг нь хэрхэн доторхи амьтдад нь тааруулан байнгын сайн чанартай цэвэрхэн ус байлгах вэ гэдэг асуулт мэдээж гарч ирнэ. Өөрийнхөө жижиг Нано Аквариум дээр би ямар арга хэрэглэдэгээ товч дурьдчихъя. Би өөрөө ч цаг алдахгүй, 😁😅.

Filter-Fluval-Spec-5

1.1 Фильтер нь ямар байх ёстой вэ?

Зураг дээр байгаагаар бол байгаль дээр бараг адилхан явагддаг гэсэн үг, өөрөөр хэлбэл ингэж бидний хэрэглэсэн саарал ус (мэдээж илүү том хэмжээнд) цэвэршдэг гэсэн үг. Гэхдээ хүний бохирдуулсан ус яг жинхэнээсээ цэвэршдэг болов уу? Ялангуяа үйлдвэрлэлд ашиглагдан гарах бохир ус ...
За тэр яахав, энэ удаа Аквариум дээрээ зогсоё. Зураг дээр 3 төрлийн шатаар дор хаяж усны цэвэршил тогтвортой байх болно. Ихэнх Аквариумны сайн Фильтерүүд ойролцоо бүтэцтэй зохиогдсон байх болно, хэрвээ жаахан харьцуулбал.

Ямар 3-н төрлийн Фильтер вэ гэж:

  • Механик
  • Хими
  • Биологи гэсэн 3 төрөл байж² энэхүү цэвэрлэгдэх процес нь сайн явагдана аа.

Энэ Фильтер нь хийсэн усны найрлагыг л тогтвортой байлгахад гол үйлчилгээ нь оршино. Моторын тусламжтайгаар Аквариумны ус эдгээрүүдээр шүүгдэн нөгөө талд нь гарч ирнэ. Заавал бх ёстой хамгийн тогтвортой систем гээд ойлгочих. Гүнзгийрсэн тайлбар нь бас бөөн онол болж ми танд өгөх 30 минутаас хэтэрнэ.

Мотороор дамжин гарч буй ус нь усны гадаргууг хөдөлгөөнд оруулж хүчилтөрөгч усанд баяжихийг сайжруулна. Мөн гадаргуу дээр хальс үүсч загас бүтэж үхэхээс хамгаална.

1.2 Усны найрлагад яаж нөлөөлөх вэ?

Загас загалмайгаараа амьсгалдаг бөгөөд энэ нь тохироогүй усны хатуулагаас болж хурдан гэмтэх нь хамгийн ноцтой асуудал. Тиймээс загас авахаасаа өмнө таны амьдарч буй газрын усны хатуулаг нь ямар вэ гэдгийг бас олоод мэдчиж хэрэгтэй.

Европд бол хот болгоны Вэб хуудас дээр нь усны чанар болон хэмжүүрүүдийн талаархи үнэн зөв мэдээлэл байх ёстой. Та түүнд мөнгө төлж байгаа бөгөөд таны эрүүл мэндтэй шууд холбоотой нэн чухал мэдээлэл зайлшгүй мөн.

Иймэрхүү мэдээлэл нь үнэ төлбөргүй бөгөөд байнга шинэчлэгдсэн байх ёстой!

Миний Аквариум дээр жишээ татахад хамгийн чухал хэмжүүр нь бол PH-Утга юм. Ми Галт улаан тетранууд нь 7,6 PH-с доош байх ёстой болохоор би байгалийн аргыг энэ утгыг доошлуулахад хэрэглэдэг.
Усны хатуулагийг бууруулах миний ашигладаг арга нь:

  • Далайн бүйлс модны навч (Герман = Seemandelbaumblatt, Англи = Catappa Leaves). Энэ навчны хамгийн гол нөлөө нь усыг хүчиллэг болгох мөн ариутгах ба загасны загалмайд буюу амьсгалын эрхтэнд нь маш эерэг нөлөөтэй
  • Алдр модны боргоцой ингэнэ үү🤣 (Герман = Erlenzapfen, Англи = Ainus glutinosa). Энэ боргоцой нь дээрхитэй адилхан нөлөөтэй.

Дээрхиэс харахад энэ 2 мод нь байгаль дээр усны дэргэд ургадаг бөгөөд унасан навч, боргоцой нь усыг ариутгаж байдаг байна гэх үү дээ. Миний 22 литерийн Аквариумд би навчийг сард 1 удаа нэгийг, боргоцойг 2 ширхэгийг тус²ад нь хийж усыг зөөлрүүлэх буюу ариусгадаг.

Сайн тогтвортой болсон Аквариумд бол тэгээд одоо хийх ажил нь цөөрнө:

  • Долоо хоногт 1 удаа усны түвшинг тэнцүүлнэ (шинээр нэмээд хийчихнэ).
  • Хурдан ургадаг ургамлыг долоо хоногт эсвэл сардаа 1 удаа хяргана. Унасан,тайрсан ургамлыг шууд буюу эсвэл ялзрахаас нь өмнө түүнэ.
  • Хайргыг нь хагас жил эсвэл жилдээ 1 удаа соруулж цэвэрлэнэ
  • Гэртээ байгаа үедээ сайн хооллолт болон минерал (эрдэс бодис) нэмэгдэлд анхаарна. Ялангуяа дун ба сам хорхой хайрс ба гэрэндээ их бодис шаарддаг тул, энэ цэвэр бичил орчинд нэмж өгөхөөс өөр аргагүй.

Licht-Fluval-Spec-5

За нэг иймэрхүү, 😎🤗. Ургамал амьтны нэрний орчуулга бол зохиомол эсвэл гүүгл юу гэж орчуулсан тэрүүгээр. Тиймээс би дандаа гадаад нэрнүүдийг нь хайж олоход амар гэж бодон хамт оруулна. Мартсан бол түүтэр дээр энэ тэр юу гэж ДМ бичиж болно.

Previous Post Next Post