Хүмүүс дандаа асуух юм, яагаад хөдөлгөөн хэрэгтэй гэж би хөдлөж л байна шт. Чи яг юуг илүү хийгээд эсвэл юунд хүрчихээд ингээд байгаа юм гээд ... 😅😂🤣. Хөдөлгөөнтэй байгаа хэн бүхэн бие махбод дахь олон үйл явц, үйл ажиллагааг идэвхжүүлдэг: Хөдөлгөөн нь булчингийн тогтолцоонд нөлөөлдөг ...
Хөдөлгөөнтэй байгаа хэн бүхэн нь бие махбод дахь олон үйл явц, үйл ажиллагаагаа идэвхжүүлдэг: Хөдөлгөөн нь булчингийн тогтолцоонд нөлөөлдөг төдийгүй зүрх судасны систем, бодисын солилцоо, дархлааны систем, гормон, мэдрэлийн систем, улмаар тархины үйл ажиллагаа, сэтгэцэд нөлөөлдөг. Хэрэв бид байнга илүү их хөдөлж байвал бие махбодийн маань бүх үйл ажиллагаа нь шинэ сорилтод дасан зохицож, бодисын солилцоо сайжирч ачаалал даах чадвар өндөрснө. Мэдээж хоол ундаа цагт нь идэж, амарч, биеэ амрааж сурах нь ачааллыг хөнгөн давах боломж олгоно.
Би өөрөө 16-тайгаасаа хойш идэвхтэй спортоор (мэргэжлийн бус) хичээллэсэн бөгөөд 18-тайдаа цэрэгт яваад биенийхээ хүч хөдөлгөөнийг зөв хувиарлаж сурсан. Энэ төрлийн бэлтгэлийг Калестанекс гэх бөгөөд дэлхий даяар сүүлийн үед үүгээр хичээллэдэг хүмүүс ихэссэн. Спортоор хичээллэхээ больсон уу гэж үү, үгүй ээ, харин насандаа тохируулж хөдлөж сурсан ба сурч байгаа,😅😂.
Гол зорилго нь эрүүл байх, үүний тулд 60 насандаа 3 төрөлт буюу Триатлон ба Айронмен-д оролцож түрүүлэх бодолтой бэлтгэл хийдэг: Сэлэх, Гүйх, Дугуй унах ... Яг үнэндээ 20 жилийн турш амжуулах зорилт, харж л байя. Санаж,сажлиж явах бус хийж бүтээхийг амьдрах, алжаалахтай хослуулан амжилт гаргах эрүүл байх төлөвлөлт, 🤓. Энэ удаад харин зөвхөн өглөөний 10-15 минутын сунгалтны талаар л орууллаа.
Энэ нь Суръя-Намаскар (surya namaskar) гээд энэтхэгийн Ёоганы анхан шатны дасгал байгаа юм. 2 өдөрт 1 удаа дор хаяж, заримдаа өдөр болгон дараахийг хийдэг. Жинхэнэ Ёогагаар хичээллэдэг хүмүүс нь амьсгал авах, гаргахтайгаа холбон дор хаяж 108 удаа хийдэг байна. Би харин өөрийнхөөрөө цаг ба завандаа тохируулсан.
Ёогагаар хичээллэдэг найзууд толгой сэгсрээд юу л хийгээд байна гэдэг. Би бол өөртөө тохирсон сунгалтаа л хийж байна, 😇. Хамгийн аятайтахан нь та хаана ч замд явж байсан ба ямар ч тохиолдолд өглөө босч ирээд хийчдэг байх зорилго л тавьсан болно.
Анхаар! Бүх дасгалын туршид та хамгийн гол нь гэдэс ба хонгоны булчингаа чангалсан байх ёстой. Энэ нь нуруугаа гэмтээсэн хүмүүст нэн ялангуяа чухал. Та залуу байсан ч ямар булчингууд яагаад чангарсан байх ёстой вэ гэдгийг мэдэж, мэдрэх нь чухал. Та секс хийж байхдаа бүх хүсэл эрмэлзлээ зарцуулан, харилцагчдаа өндөр мэдрэмж төрүүлэхийн тулд мэрийдэг биз дээ. Тэр чинь шүү дай, 🤗. Мөн амьсгалахаа мартаж болохгүй. Булчингаа хичнээн чангаруулсан ч байнга ердийн амьсгалах ба амьсгалж чадах нь таны зөв хөдлөж сунгаж чадаж байгаан баталгаа. Анхаан, наадахь чинь, 😌.
Нурууны өвдөлтийн ганц том асуудал бол та секс бага хийжээ, мөн хэрхэн анхан шатны амьдралын хөдөлгөөн буюу нялх хүүхэд шиг хүн хэрхэн хөдлөдөг ба хөдлөж сурсан байх ёстойг мартжээ гэсэн үг. Өөрөөр хэлбэл та хөгширчээ, ийм залуугаараа юу, та ядаж ямар ч хүнд хүчир ажил хийж үзээгүй юу? Зүгээрээ, энэ бол хөгшин хүмүүс гэлтгүй орчин үеийн хүний биеийн хөдөлгөөний барьцагдмал асуудалтай бас холбоотой. Бүгд болж л өгвөл бага хөдлөж, илүү ихийг амжуулахыг хичээж байна. Яг үнэндээ хэнд ч буруу байхгүй, харин орчиндоо зохицож, амьд үлдэх, гарах, амжилтанд хүрэх нь монгол хүний цусанд байдаг энэ тэр гэдэггүй билүү (таны төлөө шөвөгдөх нь ми муу тал минь юмаа хаха), 😅😂🤣. Тэрэндээ бишээ, дэлхий даяар адилхан асуудалтай байна. Миний ажилладаг, ажиллаж байсан Компаниуд (одоо яг үнэндээ зөвхөн IT гэдэг бол өрөөсгөл) л гэхэд байнгын спортын хамтын зорилт тавьдаг. Янз бүрийн тэмцээнд оролцдог. Түрүүлэхдээ бус хүн өөртөө дараагийн ахилтын, амжилтын хэмжүүр тавихдаа л байгаа юм.
Хэрхэн хийх вэ: Дасгал болгоныг 10 секунд барьна (дасгалуудын хоорондох шилжилтийн хөдөлгөөнийг болгоомжтой удаан ба нарийн хянах), гэдэс ба хонгоны булчингаа чангалсан хэвээр мөн хэвийн амьсгална, тэгээд дээрхи зураг дээрхи 7 дахь дасгалын дараа 20-30 удаа суниалт, төгсгөлд нь буюу 12 дахь дасгалын дараа 20-30 удаа сууж босоод турник дээр 10 удаа суниалт. Та чадахгүй гэж бодож байна уу, тусламж байна аа. Резинэн туслагчийг турникдээ бэхлээд туслалцаа болгох нь ичиж дэндүү ачааллаар биеэ гэмтээж байснаас хавьгүй дээр (дугуйны дотуу хаймар г.м.)!
3 оролтоор (оролт = нэг бүтэн дасгалын давтамж) хийж дуусгана (10 минут). Та заавал эхэндээ олон суниах гэж оролдох хэрэггүй, биеэ сонс, хөдөлгөөнөө хяна, булчингаа мэдэр, тэгээд хэд хоногийн дараа булчин тань булраагүй бол адилхан давтамжаар хийгээд бас хэд хоног хүлээ. Долоо хоногт нэг удаа спорт хийх нь хэвийн, 2-3 удаа хийх тогтмол, 4-с дээш нь сайжруулалтын бэлтгэлд орно. Тэвчээр ба туйлштай, байнгын зөв хяналттай биеэ удирдсан бэлтгэл л сайн амжилтанд хүргэнэ!!!
Заавал үнэтэй хэрэгсэл төхөөрөмж авах хэрэггүй ээ, гэхдээ ямар ч байсан хичээллэхээс зугтаж болохгүй эсвэл дэндүү бие мах бодио хүчирхийлж гэмтэл авах шаардлагагүй. Булчин тань биеэ даадаг болтол туслалцаа буюу дэмжлэгээр хичээллэх хэрэгтэй. Спорт хийж байна гээд амьдралаас тасраад байх нь онцгүй болов уу!
Фитнес клуб яг яагаад хэрэгтэй гэж үү! Хэрэгтэй, яагаад гэвэл хүн бие мах бодио өөрөө даадаг болтол маш их хичээллэх ёстой болдог. Таны хамгийн том амжилт бол биеэ өөрөө даадаг байхад оршино. Тэрнийг л амарчилах, тэр замд хүрэхэд тань Фитнес клуб хэрэгтэй. Хэрвээ та биеэ юун дээгүүр ч хамаагүй чөлөөтэй нисгэж чадаж байвал та амжилтанд хүрсэн буюу зөвхөн биеийнхээ жинг ашиглан зардал багатай хичээллэх боломжтой болжээ!
Ок, та биеэ даадаг болчихсон уу!? Тэгвэл би танд дараахи хэрэгслүүдийг зөвлөх байна, 😍🥰. Өөрөөр хэлбэл энэ Вэб хуудас дээрээс та өөрөө судлаад тэр хэрэгслүүдийг авах эсвэл өөрөө өөртөө тохирсоныг хийх, хийлгэх. Хүн болгоны бие физиологи ондоо, биедээ тааруулж мэдэрч, ачаалж сурах нь гол нууц юм.
Эрүүл биед саруул ухаан билүү! Тэгвэл өөртөө болон таньд амжилт хүсье ээ,🤗!
Шударга хэлэхэд хэн л нээрээ биеийн сульралд орж эрт үхэхийг хүсэх вэ дээ. Энэ утгаараа амьдралд тань цаашдын өндөр амжилт! Та чадна аа!