Цай уух уу, кофе уух уу - Аль нь дээр вэ 2 - Кофены ашигтай тал

Эрүүл мэнд

Анх яагаад кофе ууж эхлэсэн бэ гэвэл хаа сайгүй бэлэн байсанд л болно. Гадаадад оюутан болоод гадуур цагийн ажил хийж эхлээд өглөө эрт ажил дээр ирэхэд даргын хамгийн түрүүн хийдэг ажил нь бүгдэд данх кофе чанах байсан. Их л цэвэрч нямбай хүн байж билээ, тэр хөгшин герман өвгөнөөс их ч юм сурсандаа.

Зээ тэгээд нэг их олон юм нуршилгүй энд тэнд дэлхий тойрон хийгдсэн гэх судалгааны ажлуудын талаар мэдээлье !

  1. Кофены хэрэглээ нь 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөс хамгаалах, сэргийлэх нөлөөтэй гэж 2002 онд хийсэн Хүөрн (Hoorn) судалгаагаар гарчээ. Олон жилийн турш 17.000 гаруй эрүүл хүмүүсийг ажигласны дүн шинжилгээ нь өдөрт долоон аяга кофе уудаг хүмүүсийн 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчнөөр өвчлөх эрсдэл хоёр дахин буурсан болохыг харуулж байна. Үүнээс гадна кофены хэрэглээний хэмжээ болон 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэлийн хооронд урвуу хамаарал байгааг харуулж болно. Швед, Финланд, Грек, Япон, АНУ зэрэг улсаас хийсэн нэмэлт судалгаанууд ижил дүгнэлтэд хүрсэн: кофе ихсэх тусам 2-р хэлбэрийн чихрийн шижин өвчний эрсдэл буурдаг.

    Зураг 1

    Эх сурвалж

  2. Кофе ба Зүрх судасны өвчин: Олон улс орнуудад хийсэн судалгааны дүн гэж энд мэдээлж байгаагаар бол ямар ч байсан Зүрх судсанд сөрөг нөлөөгүй нь батлагдсан гэсэн байна. Харин ч өдөрт 3-4 аяга кофе уудаг хүмүүсийн эрсдэх нь 10 жилийн хугацаанд эрэгтэй -13% ба эмэгтэй -18%-р багассан гэх мэтээр бичжээ.

  3. Цус харвалтын эрсдэл нэмэгддэггүй: 24 жилийн турш 86.000 хүнд хийсэн туршилтаар ямарч сөрөг нөлөөгүй нь тогтоогдсон байна. Харин огт уудаггүй хүн гэнэт их хэрэглэх нь ондоо асуудал бөгөөд анхандаа зүрх дэлсэх мэт сэтгэгдэл төрдөг 7 хоног орчим л үргэлжилдэг гэнэ. Би өөр дээрээ яасныг санахгүй байна, оюутан байхдаа шалгалтанд бэлдэж байна гэж шөнө хүртэл ууж хэтрүүлсэн байхаа,🤣. Одоо бол дабл эсперессог унтахынхаа өмнө ч хамаагүй уучихдаг. Дөнгөж хэрэглэж эхлэж байгаа хүмүүст зөвлөхөд өдөрт 1 аягаар эхлэж биендээ дасгасан нь дээр байхаа. Мөн болж өгвөл 15 цагаас хойш уухгүй байх. Ямарч байсан бие тань кофены нөлөөнд дастал ...

  4. Кофе цусны даралтанд хэрхэн нөлөөлдөг вэ?: Судалгаагаар бол дөнгөж хэрэглэж эхлэж байгаа хүмүүст эхний долоо хоногт л өөрчлөгддөг гэх, тэхдээ зөвхөн эхний 7 хоногт л ... байнга хэрэглэвэл үүнтэй огт хамаагүй юм байна.

  5. Кофе ба хорт хавдар: Хорт хавдар тусах магадлал олон төрлийн хорт хавдрын хувьд ямарч л байсан тусах магадлал бага буюу дор хаяж л сөргөөр нөлөөлөөгүй нь бас батлагджээ.

  6. Кофе элэгэнд эерэгээр нөлөөлдөг: Кофены хэрэглээ нь элэгэнд эерэг нөлөө үзүүлдэг нь олон жилийн туршид мэдэгдэж байсан байна. Аль 1986 онд Скандинавт хийсэн судалгаагаар гамма-GT-ийн утга ба кофены хэрэглээний хоорондын сөрөг хамаарлыг тодорхойлсон байдаг. Итали болон Азид хийсэн нэмэлт судалгаанууд эдгээр үр дүнг баталсан. Азиас Япон, Солонгосчууд энэ тал дээр их судалгаа хийж ирсэн болтой. Мөн кофены хэрэглээ нь элэгний хатуурал үүсэх эрсдлийг багасгадаг гэнэ.

  7. Кофе ба хөгшрөлтийн оюун ухааны доройтол (деменц): 30 хүртэлх жилийн хугацаанд нийт 22.658 хүний Сэтгэцийн хомсдол, Альцгеймерийн өвчин үүсэх хоорондын хамаарал нь өдөрт 3-5 аяга кофе хэрэглэснээр эрсдэл 60 орчим хувиар буурсан болохыг харуулсан байна.

  8. Кофе ба Үхэл: Олон жилийн судалгаанаас хийсэн дүн шинжилгээгээр бол кофег зөв хэрэглэсэн тохиолдолд наслалтыг уртасгаж, нийт үхлийн тоог багасгадаг гэж тооцсон байна.

morning-booting

Дүгнэлт

Сүүлийн хэдэн жилийн шинжлэх ухааны судалгаагаануудын хариугаар бол кофе уух нь 2-р хэлбэрийн чихрийн шижин, элэгний өвчин, зарим төрлийн хорт хавдар, Альцгеймерийн сэтгэцийн хомсдол зэрэг зарим өвчний эрсдлийг бууруулж чаддаг тул эрүүл мэндийн хувьд урьдчилан сэргийлэх ач холбогдолтой болохыг харуулж байна. Ямар ч тохиолдолд одоогийн өгөгдлийн нөхцөл байдалд үндэслэн хүн ам, өвчтөнд эрүүл мэндийн ерөнхий зөвлөмж болгон кофены хэрэглээг бууруулах шаардлагагүй гэж эрдэмтэд үзэж байна. Эмнэлэгт л лав 2-3 удаа хагалгаанд орж эмчлүүлэхэд кофе уух уу, цай уух уу гэж асуудаг байсан.
Дараагийн нийтлэл дээр цайны талаар бичье дээ, 😌.

Тэгэхээр гэнэт их уухдаа бус өдөр болгон 3 аяга кофе уух нь ямар нэгэн байдлаар таны насыг уртасгах нь дээ, 😍.
Хамгийн чухал нь мөн монгол хүний хувьд дөнгөж ууж сурч буй хүмүүстээ хандаж хэлэхэд хэмжээтэй зөв хэрэглэж сурах нь маш чухал гэж л анхааруулах байна, 🫵😉.

Эх сурвалж

  1. https://www.zentrum-der-gesundheit.de/ernaehrung/lebensmittel/tee-uebersicht/gruentee
  2. https://www.fitforfun.de/abnehmen/gesund-essen/tee-versus-kaffee-wie-wirken-tee-und-kaffee_aid_13753.html
  3. https://www.aerzteblatt.de/blog/115094/Wie-gesund-sind-Kaffee-und-Tee#comments
  4. https://www.washingtonpost.com/wellness/interactive/2022/coffee-vs-tea-nutrition-health/
  5. https://www.insider.com/guides/health/diet-nutrition/tea-vs-coffee
  6. https://www.bbc.com/future/article/20160115-tea-vs-coffee-which-drink-is-better-for-you
  7. https://www.focus.de/gesundheit/ratgeber/herz/australische-studie-von-wegen-ungesund-so-viele-tassen-kaffee-beugen-herzkrankheiten-vor_id_11516505.html
  8. https://www.insider.com/guides/health/best-tea-for-immune-system
  9. https://www.doctors.today/kinder/a/kaffee-risiko-oder-schutzfaktor-1574670

Previous Post Next Post