Цай уух уу, кофе уух уу - Аль нь дээр вэ 1 - Анхны алхам

Эрүүл мэнд

Цай уух нь дээр үү, кофе уусан нь дээр үү гээд зөвхөн бид ч биш бусад хөгжингүй орнуудад маргалдсан хэвээр л ... Тэгэхдээ яг энэ талаар өнөөдөр дөнгөж эргэцүүлж бодож үзлээ, яагаад гэвэл урьд нь аль тааралдсаныг нь л ууж явсан болохоор, 😆😅. Одоо бол өөрийн гэсэн тусгай хэдхэн хэрэгслүүдтэй болсон байгаа ...

... энэ талаар буюу миний ашигладаг хэрэгслүүдийн талаар дараагийн цувралуудад!

Би өөрөө алийг нь хэрэглэдэг вэ гэвэл ингэж, өдөрт 3 аяга кофе, байхуу цай 1 литер орчмийг л... Олон улсын мэдээллээс сая түр шүүж эрдэм шинжилгээний мэдээлэл олоод харчих гэж хичээсэн ч 5 минутад тийм баталгаа олдсонгүй ээ. Хамгийн сонирхолтой нь тэгсэн хэдий ч нэр бүхий сонин сэтгүүлүүд энэ талаар их бичсэн байнам. Кофе ба цайны лоббиний л тэмцэлдээн гэж бараг харж болохоор, 😂🤣.

tea-or-coffee-2

Энд бичсэнээр бол АНУ-д 2006-2020 онуудад 300 мянган 50-74 насны хүмүүсийн дунд хийсэн судалгаагаар хоюулаа эрүүл мэндэд сайн нөлөөтэй гэж гарсан байна. Тэгэхдээ хэмжээнд нь тохируулж өдөрт 3 аяга кофе эсвэл 5 аяга цай.
Үр дүн нь юу вэ гэвэл: Кофе, цай уудаг хүмүүс кофе, цай огт уудаггүй хүмүүстэй харьцуулахад цус харвах эрсдэл 32 хувиар, оюуны хомсдолд өртөх эрсдэл 28 хувиар бага байдаг гэж гарсан.

Тэгэхээр аль нь дээр вэ гэж үү? Кофейний орцоор бол цайг 2 аягыг өдөрт илүү уух нь л гэснээс ондоо асуудал олж харахгүй л байна даа.

tea-or-coffee-3

2022 оны 10 сарын 18 - Нэмэлт

Германы эрүүл мэндийн төв гэсэн хуудас дээрээс харахад ингэж бичжээ:
6-н ашигтай тал, яагаад Ногоон цайг Кoфенаас илүүд үзэх

  1. Виусны эсрэг үйлчилгээтэй
  2. Кофейны хэрэглээг багасгахад тусалдаг
  3. Кафег бодвол бага гэдэс дотор хямруулдаг
  4. Шүд хамгаалдаг
  5. Турахад тусладаг
  6. Зүрхний ажиллагааг дэмждэг

Энд сайн нөлөөтэй гэдэг нь дандаа хамгийн сайн чанарын бүтээгдэхүүнүүд яригдаж байгааг бас анхаарна уу! Ялангуяа чанарын шалгуур нь мэдэгдэхгүй бүтээгдэхүүнээс бол би лав шууд зайгаа авдаг, ☠️.

Дүгнэлт

Кофе ба цай нь тархвар судлаачдын болон миний дуртай кофейн агуулсан ундаанууд юм. Согтууруулах ундаа, тамхи, элсэн чихэр зэргийг бодвол эерэг үнэлэлтэй. Судалгааны энд тэндгүй мэдээлэх үр дүнгээс харахад өдөрт 3 аяга кофе эсвэл 5 аяга сайн чанарын цай уудаг хүмүүс эрт нас барах эрсдэл багатай байдаг гэнээ.

Хамгийн гол нь хэмжээ хязгаартай зөв хэрэглэж сурах нь зүгээр, яагаад гэвэл 15 цагаас хойш кoфе уух нь тийм ч зөв шийдэл бус, тэрнийхээ оронд цай уух хэрэгтэй. Яагаад гэвэл харьцангуй маш бага кофейн агуулдаг тул.

Кoфенд хордож үхнэ гэж үү, хаха, мөрөөдөв өө. Яагаад гэвэл насанд хүрсэн хүнийг 75-100 аяга кофе эсвэл 10-14 грамм кофейн л үхэлд хүргэнэ гэнэ. Нэг литрт 320 мг кофейн агуулсан энергийн ундааны хувьд энэ нь илүү магадлалтай, ялангуяа бусад найрлагатай синергетик нөлөө нь мэдрэмтгий хүмүүсийн цусны даралтыг нэмэгдүүлж, зүрхний хэм алдагдах эрсдлийг нэмэгдүүлдэг. Энэ нь кoфе, цайнд бага тохиолддог. Кофейн нь цусны даралтыг нэмэгдүүлдэг гэсэн нийтлэг итгэл үнэмшил нь зөвхөн эхний хэдэн долоо хоногт ихэнх хүмүүст үнэн байдаг гэнэ. Үнэндээ бол бидний бие организм үүнд хурдан дасдаг, дассан гэж би өөрийн туршлага дээр хэлэх байна. Зарим хүмүүс их хэмжээгээр хэрэглэсний дараа зүрх дэлсэх мэдрэмж төрдөг ч судалгаагаар бол үүнтэй ямар ч холбоо байхгүй гэдэг нь тогтоогдсон байна.

Кофейний өндөр агуулгатай энерги оруулах ундаатай харин маш болгоомжтой хандах хэрэгтэй. Ер нь болж өгвөл хэрэглэсний хэрэггүй !

Эх сурвалж

  1. https://www.zentrum-der-gesundheit.de/ernaehrung/lebensmittel/tee-uebersicht/gruentee
  2. https://www.fitforfun.de/abnehmen/gesund-essen/tee-versus-kaffee-wie-wirken-tee-und-kaffee_aid_13753.html
  3. https://www.aerzteblatt.de/blog/115094/Wie-gesund-sind-Kaffee-und-Tee#comments
  4. https://www.washingtonpost.com/wellness/interactive/2022/coffee-vs-tea-nutrition-health/
  5. https://www.insider.com/guides/health/diet-nutrition/tea-vs-coffee
  6. https://www.bbc.com/future/article/20160115-tea-vs-coffee-which-drink-is-better-for-you
  7. https://www.focus.de/gesundheit/ratgeber/herz/australische-studie-von-wegen-ungesund-so-viele-tassen-kaffee-beugen-herzkrankheiten-vor_id_11516505.html
  8. https://www.insider.com/guides/health/best-tea-for-immune-system
  9. https://www.doctors.today/kinder/a/kaffee-risiko-oder-schutzfaktor-1574670

Previous Post Next Post