Хамгийн амархан смүүти хийх арга😁

Эрүүл мэнд Хоол

Смүүти (Smoothie) хийх хамгийн амархан арга бол энэ болно. Тусгай олон төрлийн Хутгагч (Mixer, Smoothie Maker) байдаг. Хувьдаа нэг аятайханыг авчихвал удаан байнга ашиглах байхаа.

Жор нь:

  • 1 банан
  • 1 Алим
  • 50-80 гр хөлдөөсөн жимс (аньс, хадны төрөл зүэр)
  • 50-100 мл алимний шүүс эсвэл хүйтэн ус

    2 хүнд зориулсан орц болно

Би бараг л бүгдэнг нь ашиглаж байсан бөгөөд яг одоо Гар хутгагчыг ашиглаж байгаа, зай ашиглахгүй цэвэрлээд хураачихдаг болохоор, амар😎. Иймэрхүү смүүти долоо хоногт 1-2 удаа хийгээд л уучихдаг.

Жижигхэн хэрчээд Хутгагчдаа хийгээд л хутгаад болоо. Хөлдүү жимсний нэг ашигтай тал нь та албаар эсвэл тусад нь мөс холих шаардлагагүй

20210620_144805 20210618_113545

Ондоо төрлөөр хийх боломж зөндөө байгаа. Жишээ нь дараахь зураг дээр. Өөрөө тэгэхдээ амтаар нь бодож зөв холихгүй бол уух аргагүй амттай болох магадлал өндөр😅 😂. Чачарганы шүүстэй хийвэл мөн маш гоё болох байхдаа😍 🥰

20210509_151021 20210524_1152021 20210504_142839

Previous Post Next Post