Сайн байцгаана уу? Би сайн, байж л байна. Амласан ёсоор, товч бичлэгүүд оруулна. Програм ба код бичих гэдэг нь бичиж, туршсанаар гүнзгийрдэг тул энд амархан ороход Линуксыг ашиглаж сурах нь чухал гэж урьд нь дурьдсан билээ. Яагаад гэвэл Виндовс шиг байнгынд асуудалгүй, олон тохиргоо шаардлагагүй тул, 😅.
Өнөөдрийн бичлэг Виндовс гэж нэрлэгдсэн ч энэ муу нэртийн талаар бага дурьдагдана. Хамгийн чухал нь git (гит) гэж юу вэ гэдэг асуултад хариулъя.
Git нь файлууд болон төслийн (project or repository) бүтцийг удирдах, багаараа хамтран ажиллах, өөрчлөх боломжийг олгодог хяналтын систем (VCS = version controlling system) юм. Үүнийг 2005 онд Линукс цөм хөгжүүлэх BitKeeper хувилбарын хяналтын системийн лицензийг цуцалсны дараа Линус Торвалдс хөгжүүлсэн байна.
Git нь програм хангамж боловсруулахад хувилбарын хяналтын де факто стандарт бөгөөд Linux, Android, Eclipse зэрэг олон нээлттэй эхийн төслүүдэд ашиглагддаг. Энэ нь олон давуу талыг санал болгодог, тухайлбал:
Git нь олон төрлийн тушаал, функцуудыг санал болгодог, тухайлбал:
Хамгийн өргөн хэрэглэгддэг Гит үйлчилгээний талбар эсвэл хөгжүүлэлтийн туслагчид гэвэл GitHub, Bitbucket, Gitlab, Visual Studio Team Services, Visual Studio Code (VSCode), Eclipse, Intellij Idea зэрэг олон хөгжүүлэлтийн орчин, хэрэглүүртэй нэгдсэн бөгөөд удирдлага, хамтын ажиллагааг хялбаршуулдаг. Би хувьдаа анхнаасаа л анх гарч ирсэнээс хойш Intellij Idea бүх ашиглах, ашигласан програмчлалын хэлнүүдэд ашиглаж ирсэн болно. Ажиллаж байсан компаниудын шаардлагын дагуу мэдээж бусдыг ашиглаж байсан ч, ми хувьд хамгийн сайн нь л гэж хэлэх байна (хэрвээ та Про бол,😎). Дөнгөж эхлэж байгаа хүмүүст VSCode-г ашиглаж сурахыг зөвлөх байна.
GitHub гэж юу вэ?
GitHub нь Git төслүүдээ алсын сервер дээр (эсвэл үүлэн дотор) байршуулах боломжийг олгодог бүтээгдэхүүн юм.
GitHub бол Git биш гэдгийг санах нь чухал. GitHub бол зүгээр л байршуулах үйлчилгээ юм. Bitbucket, Gitea, GitLab зэрэг GitHub-тэй ижил зүйлийг хийдэг хостинг үйлчилгээг санал болгодог өөр компаниуд байдаг.
Гитийг ашиглаж сурсанаар та бид програм хөгжүүлэлтийн хамгийн чухал алхмыг хийлээ. Дараагийн постонд Гитийг хэрхэн Гитхабтай ашиглах талаар оруулъя. Ингэхэд түрүүчийн өгсөн даалгавруудыг 1 жилийн дотор амжуулсан байх гэж найднам,🤗🤓. Гитхаб дээр энэ долоо хоногт ми блогтой холбоотой Гит репозиторыг нээсэн бөгөөд тэнд ашиглагдсан код, техник ба технологийн тухай товч дурьдагдах болно. Англи хэлээ ядаж дунд түвшинд хүргэчихээд миний дурьдаж байгаа болгоныг гүүглэдэж уншаад, туршаад байвал хэзээ нэгэн цагт дэлхийн 1 компанид ажиллачихсан, амжилттай явна гэх магадлал байна, таньд, 👊😊.
Надад зарах юм байхгүй, зардагчгүй ! Би үсрээд л хаяа хүнд туслачих гээд өмнөөс санаа зовж л магад,😁. Мөн туслаж байна гээд ажлаа алдахгүй(худлаа л даа, алдаад байдаг = одоо хурдан зөвлөмж л өгдөг болсон). Мөн мэргэжлийн туслах компаниуд руу явуулдаг болсон. Өөрсдөө учраа олж сураг, туслаж байхад хүний өмнөөс амьдарч байгаа юм шиг уурлаад, загнаад байдаг, сайхан монгол зан байна,😜.
Гэрийн даалгавар нь өөрөө дараагийн нийтлэл хүртэл Виндовс дээрээ WSL, git, VSCode-аар жаахан оролдоод, суулгаад, ашиглаад үзчихсэн байвал зүгээр. Яг үнэндээ бол програмчлахад цаас харандаа 2 л байхад хангалттай, гэхдээ тэгж цаг алдаад яахав, 😅😂🤣