Өнөөдөр анх удаа хэлний мэдлэгээ хэрхэн сайжруулах талаар туршлагаасаа хуваалцъя аа. Хүн нэг хэлээ сайн сурсан байхад бусад хэлийг сурахад амархан гэж би хаяа хэлэх дуртай! Яагаад нэг хэлийг сайн эзэмшсэн байхад бусад хэлийг сурахад амархан бэ гэж үү?
Хэн сургуульдаа хичээл дээр анхааралтай оролцоод гэрийн даалгавараа цагт нь хийж сурсан нь бусад амьдралын асуудлыг амархан давах ба чөлөөт цагийг хангалттай олзворлоно. Сурч, ойлгож эхлэхээр л асуултууд ургадаг гэдгийг мэдэхэд илүүдэхгүй.
Төлөвлө, турш, хий, сайжруул гээд нэг тасралтгүй тойрогт оруулчих, тэгвэл гайгүй болох найдвар маш өндөр байна
Цаг хэмнэе гэвэл худалдаж авах ба захиалах, мөнгө хэмнэе гэвэл номын санд байнга очиж ашиглаж байх. Дээрхи арга барилаар та сурвал хагас жилийн дараа олон улсын стандартын түвшний B2 -д хүрэх боломж бна. Энэ тэр нутгийн иргэн болоход шаардагддаг хэлний хамгийн доод түвшин гэж дуулсан юм байна (ажиллахад хангалттай гэж хамгийн гол нь үздэг байх). Жишээ нь Герман улсад ...
Дараахи зураг дээр хүн болгоны хэлдэг л асуудлуудыг жагсаажээ. Мэдээж сайн ажиглан өөртөө тохируулан ойлгон ашиглавал ашигтай зөвлөгөөнүүд байна. Харин хальт халтуурдвал хэзээ ч сайжрахгүй. Эхлээд өөрийн гэсэн суралцах арга барилаа олж авах хэрэгтэй. Тэгсэн цагт таньд сонирхсон бүхнээ сурсан хэлнүүд дээрээ суралцах, судлах, сонирхолтой шинэ ертөнц нээгдэх болно.
За, эхлээд монгол хэлний мэдлэгээ хэдүүлээ сайжруулъя, тийм ээ? Сайжруулахаас гадна гадаад хэлээ хажуугаар нь эхлэсэн ч болно.
Монгол хэлээ сайн сурсан уу!? Ок, тэгвэл ямар улсад суралцах, амьдрах сонирхолтой байгаагаа эхлээд жаахан судлаж үзээрэй! Сонирхол тань таньд их хүч өгч эрчимтэй сурах боломж олгоно. Таны л амьдрал шүү дээ,🤗.
IT-р суралцах ба яваандаа мэргэжил болон хобби, дэлгэрүүлэн ажил ба амьдралд тань салшгүй холбоотой зорилго болгох сонирхолтой бол хамгийн түрүүнд Англи хэл л маш сайн сур гэж зөвлөх байна. Яаж ч бодсон мэргэжлийн ихэнх ном, гарын авлага ба нийтлэлүүд Англи хэл дээр бичигдсэн байдаг.
Зөвхөн Монгол хэл дээр энэ хурдацтай хөгжилтэй мэргэжлийн чиглэлд надад бол эхлэнгүүтээ зодгоо тайлцантай адил санагдах байх, байнгын суралцаж, судлаж байх сонирхолтой болохоор, 😁.