Сайн уу? Амласан ёсоор Монгол кирилл үсгийн тохиргоог МикроСофт Виндовс үйлдлийн систем дээр өөрийн дураар хэрхэн өөрчлөх талаар энэ нийтлэлд товчхонд нь дурьдая,😉.
Ашигласан программ нь аль дээр үед ...
(7-10 жилийн өмнө байх, сайн санахгүй бна, угаасаа чухал бус) энэ байсан, одоо болтол сайжруулалт байхгүй гэж бодохоор Программчлагч бол "Сайн болжээ" гэж магад😁, тэгсэн ч төгсгөлд нь гарч ирсэн бүтээгдэхүүн нь өөрсдийнх нь систем дээр бас мэдэхгүй хүмүүст суулгахад асуудалтай мэт харагдах нь оргинал программ гэхээр арай ч дээ, зөөз МикроСофт л гэж бодно,😅🤣. Ямар програмын талаар ярьж байна вэ гэвэл энэ МикроСофт гарын тохиргоо өөрчлөгч/ бүтээгч (MicroSoft Keyboard Layout Creator, MSKLC). Шууд Гүүглээр хайгаад эсвэл эндээс татаж аваад суулгаарай.
Гол нь дараахь гарын суулгацын жижигхэн төсөл минь энэ программаар хийгдсэн болно😎:
Нээх олон юм нуршаад яахав, миний бичлэгүүдийн гол зорилго нь та санаа авч, өөрөө хийж сурах эсвэл зүгээр л мэддэг байхад хангалттай гэж бодно. Хэрвээ таньд би мэргэжлийн хэллэгээр тайлбарлавал нилээн олон судалгааны ажил болох байхаа. Тиймээс энэ сэдэв дээр гүнзгийрэн судлах сонирхолтой нь тусад нь асуугаарай. Хэрэгтэй бол жаахан гүнзгийрч болно.
Одоо болтол суулгаж амжилттай ашиглаж байгаа Виндовсууд нь Виндовс 7 - 11 хүртэл бөгөөд бүгд болж л байна. За, амжилт хүсье,🤓!
Дараахь арга барилийг би хурдан хийхэд ашигла гэж зөвлөх бна:
Компьютер дээрээ хурдан бичиж чадахгүй бол надад бол маш их цаг хайран өнгөрч буй мэт санагддаг,🤔. Харамсалтай, ялангуяа шинээр эхлэж сурч байгаа хүүхдүүдэд, тэгээд бас дараа нь гадаад хэл сурч эхлэхээрээ бас үсэгчлээд суух болно доо,😭!
Гэхдээ миний хийсэн тохиргоо бол бас мэдээж хамгийн сайн нь байж чадахгүй, яагаад гэвэл би өөртөө зориулж хийсэн болохоор буюу латинаар ойролцоо хэллэгтэй үсэгний ард монгол кирилл үсгийг оруулахыг хичээсэн болно (англи ба германаар бичдиг хүмүүс бол хурдан ойглож магад),😁.
Tа энэ монгол кирилл стандард тохиргоог харвал өргөтгөл товчлуурууд ердөө ашиглагдаагүй байгааг харж байгаа биз (ашиглагдсан байршлыг нь бодвол 20-р зууны дунд үеийн бичгийн машинийг хуулбарласан байх). Яагаад,🤔? За, яахав, хамаагүй ээ, та одоо өөрөө өөрчлөөд сурчлаа, бусдад тараагаарай. Эсвэл сайжруулаад надад хэлээрэй. Хэрвээ хангалттай их хүмүүс ашиглан, сайн гэж үзвэл МикроСофтод суулгац сонголтонд санал болгоё! Баярлалаа,😊🙏
Линукс дээр дараагийн удаа яаж хийх вэ гэдгийг бас товч бөгөөд тодорхой харуулна аа...
Тэнэг асуулт гэж байхгүй шүү! Асуух юм байвал асуугаарай. Харин хариулж чадахгүй эсвэл завгүй бол үгүй, тийм гэж товч хариулж магадгүй. Үнэхээр хэрэгтэй бол хийгээд өгсөн ч болно гэж амлаагүй шүү,🤔🤭🤫.
https://www.microsoft.com/en-us/download/details.aspx?id=102134
https://msklc-guide.github.io/
https://www.zybuluo.com/torresdyl/note/774240
https://gist.github.com/SALZKARTOFFEEEL/3156e59dc450b84483d74bb004befaa0
https://www.makeuseof.com/tag/create-custom-keyboard-layout-windows/