Түрүүчийн бичлэгээс хойш долоо ч хоноогүй байна,😅. Зүэр, гэнэт уржигдар найзуудтайгаа тоглохоос өмнө гялс ганц 2 програмуудыг суулгаад ашиглахад бэлэн болгосон тул тэр зурагнуудыг оруулчихъя гэж бодлоо. Зураг олон үгнээс илүү их утга илэрхийлэх тул тухлан сууж, тунгаан харна уу,😌😎.
Бүтэн сайн буюу амралтын өдөр байна даа, 15 минутаас илүү цаг зарах сонирхол төрсөнгүй. Виндовсыг би зөвхөн тоглоом тоглоход л ашигладаг гэж хэлсэн. Тиймээс чамд зориулж гялс суулгацууд суулгаж туршсан болно...
Ок, эхний ээлжинд энэ болно оо, 👊😊. Цувралын эхнийхд хэрхэн, ямар програмууд Виндовс дээр суулгах англи хэл дээрхи зааврууд линкээрээ байгаа. Чи хэрвээ гадаад хэл сурахгүйгээр програмчлаж сурна, чадна гэж бодож байгаа бол чиний л асуудал,😅. Миний хийж бичиж байгааг хүн дуурайх албагүй,😁. Би зүэр л жишээ дурьддаг, голчлон өөрийн сурсан, туршсан ба хийсэн асуудлуудыг арилгасан шийдэлээ л хэлдэг,😆. Зарим хүмс нилээн олон амьдралд ч амжуулахааргүй олон юм хийж үзсээн😎. Тэхдээ чи бол би бишх, боломжоороо хийж, судална биздээ. Сурахад өөрийн сурах, судлах хүсэл эрмэлзэл маш өндөр нөлөөтэй байх. Амжилт!
Надад зарах юм байхгүй, зардагчгүй ! Би үсрээд л хүнд туслачих гээд өмнөөс нь л санаа зовж магад,😁. Угаасаа юм зарах сонирхолгүй, цагийн гарз гэж боддог, яагаад гэвэл би амьдарч байгаа нийгэмдээ дундаж давхаргад нь амьдралд хангалттай цалин авдаг тул,😜. Улсаас, нийгмээс нэг мөнгө ч авалгүй, бүх татвараа төлөөд, дуртай юмаа хийж, эдлэж амьдарч чадаж байгаа тул,🫣.Сураад, судлаад байвал, улмаар тунгаан бодож харьцуулалбал, яваандаа хэн худлаа ярьж байгааг амархан ялгаж харах болно,🤭😎.
Гэрийн даалгавар нь өөрөө дараагийн нийтлэл хүртэл Виндовс дээрээ WSL, git, VSCode-аар жаахан оролдоод, суулгаад, ашиглаад үзчихсэн байвал зүгээр. Би дараагийн 3-н бичлэг дээр энэ 3-г яаж суулгах гэдгийг товч бичнэ,😇. Мөн IT-н мэргэжлүүдийн хүмсийн андуурлын талаар товч бичимз. IT гэж хэлээд бүхнийг хийж чаддаг мэт эндүүрдэг хүмс зөндөө бөгөөд хаа сайгүй, нэр хүндэд дурлагсад л юмдаа. Бүгдээрээ мэддэг болчихвол, аяандаа дуу нь багасах, аядах биэз,😜😝.
Монголын талаар товч хэлэхэд: Монголын буюу хүүхдийнхээ ирээдүйд санаа зовж байгаа бол одооноос дуугарч, хоорондоо дор хаяж ярьж, сурч судлаж, мэтгэлцэж, маргалдаж эхлэх хэрэгтэй ! Жишээ нь хэл судлал улсын хөгжилд яаж нөлөөлөх буюу үр нөлөө нь хаанаас эхлэх вэ?