Тааралдсан болгоныг бараг л туршиж үзээд, хэрэглэх хэмжээндээ ашиглаад ажил болгочихсон л яваа болохоор, ихэнх нь мартагдаж, гэхдээ шаардлагатай бол хараад саначихна аа гэснээс ... энэ чинь л юм шиг байна аа. Энэ саначихна даа гэдгээс эхлэе дээ,🤓. Сануулсанд, баярлалаа,🤯.
Эхний нийтлэл дээр урт жагсаалт бичсэнээ мартаагүй ээ. Ер нь бүгдэнг нь нэг хураангуйлаад бас бөөрөнхийлөөд өөрт тань баахан даалгавар өгчихвөл яг таарах гээд байх шиг. Та өөрөө тэгээд хийж байх явцдаа, Эврика гэж хашгирах ч юм билүү,😁😆.
Эхний даалгавар, амласан ёсоор (юувэлээ, Линуксээр бүгдэнг нь бөөндөнө гэсэн байхаа) Линукс хэрхэн ашиглаж эхлэх талаар л эхлэе. Бас хажуугаар нь Виндовс дээр ямар онцлогтойг харуулна, цаг нь давчдахгүй бол, чөлөөт цагтаа маш харамч шт ээ, уушлаарай...
Өмнө нь би англи хэл сурвал маш сайн гэж хэлсэн. Англи хэл бол програмчдын сурах, ажиллах үндсэн хэл. Ихэнх коммандууд хүртэл шууд утгаараа хэрэглэгддэг. Тиймээс эхний даалгаврыг хэрхэн линукс системийг хурдан суулгаж ашиглах талаар Гүүгл орчуулагч ашиглан суралцахад анхаарлаа хандуулъя. Хажуугаар нь хэлний техникийн хэллэгээ ч сайжруулаад авдаа, 🤗.
Одоо яагаад би энэ жагсаалтыг гаргав гэдэг тайлбарууд хийчихье.
Би хувьдаа Убунту (Ubuntu) ашигладаг бөгөөд ажил дээрээ Дэбиан (Debian) ашигладаг болохоор амар санагддаг. Тэрнээс гадна Убунту миний бодлоор шинээр эхлэгсдэд амархан эхлэх гарын авлага болон интернетээр дүүрэн заавартай байдаг болохоор.
Таны систем дээр тань программ дотроо ондоо систем ашиглан суулгах ба ашиглах.
Хамгийн анхны таны туршиж үзэх програмууд бол
Олон төрлийн хэрэглээнд ашиглаж байсан. Гүнзгийрээд виртуалаар олон системүүд үүсгэж янз бүрээр тоглож болно. Virtualbox нь үнэгүй, VMWare pro Workstation үнэтэй, Player үнэгүй байж магад. Та өөрөө өөрийнхөө хэрэгцээнд тохируулан шалгана уу.
Хэрхэн суулгах талаар зөндөө заавар байна. Тэгэхээр USB Stick дээрээс хэрхэн суулгах талаар харъя.
https://help.ubuntu.com/community/Installation/FromUSBStick
https://www.thomas-krenn.com/en/wiki/Install_Ubuntu_from_a_USB_flash_drive
https://ubuntu.com/tutorials/try-ubuntu-before-you-install#1-getting-started
Виндовсоо ямарваа нэгэн асуудлаас бол хадгалах сонирхолтой бол зэрэгцсэн суулгалт хийсэн нь дээр.
https://itsfoss.com/install-ubuntu-1404-dual-boot-mode-windows-8-81-uefi/
https://www.tecmint.com/install-ubuntu-alongside-with-windows-dual-boot/
Линуксэд ашиглаад сайжраад байнгын ашигладаг болохоороо ялангуяа нөүтбүүк дээрээ бол мэдээж бүх системээ шифрлэсэн нь дээр.
https://www.mikekasberg.com/blog/2020/04/08/dual-boot-ubuntu-and-windows-with-encryption.html
Виндовс дээр юм хийнэ ээ гэдэг нь нэг асуудалтайгаа байнгын давтагдсан асуудалтай байна аа гэсэн үг. Би л лав залхсан, тиймээс Виндовс 11-г зөвхөн Gaming PC дээрээ л ашигладаг. За яахав хүүхдэд эсвэл хүмүүст заавар хийж өгөхдөө бас ашиглана,🤣🤣.
https://www.windowscentral.com/install-windows-subsystem-linux-windows-10
Зөндөө даалгавар өглөө шүү. Дараачийн нийтлэл хүртэл өөртөө хамгийн амархан аргыг олж аваарай. Дээрхи бүх сэдвээр уншиж байхад та маш их зүйл сурах болно. Компьютер дээр шууд суулгах нь надад илүү таалагддаг, яагаад гэвэл систем нь бүрэн хэмжээгээр ашиглах, турших боломжтой тул. Өөрөөр хэлбэл ондоо давхар Виндовс мэтийн системтэй ноцолдож залхах шаардлагагүй.
Маш хурдацтай халтуурдсан шөө! Ямар ч байсан гол хэлэх гэснээ хэлчихсэн байх. За амжилт!
Энэ цувралуудын гол зорилго нь таны тууштай зүтгэлтэй эсэхийг шалгах болно. Мөрөөдөхөд мөнгө төлөхгүй ээ гэдгийг март, харин тэвчээртэй бай, зорилгодоо үнэнч бай гэдэг энд маш сайн таарах болно (бусдын нөлөөллийн тэвчээр бус шүү, эсвэл нийгмийн дарамтын гэх мэт тэнэг асуудлуудын, таны суран мэдэх сонирхол ба өөрийгөө боловсруулахад зарцуулах цаг нар🤓). Интернет байнаа гэдэг нь та дэлхийтэй шууд холбоотой гэсэн үг, ийм том боломж ямарч үеийнхэнд байгаагүй. Ок, би IT-д ажиллахыг хүсдэггүй байсан, 14-сөө л Компьютертай ноцолдсон гэхэд. Амьдралд сайн сурах, амьдралаа босгох, гэр бүлээ авч явах гээд зөндөө гол зорилго байдаг, тэрэнд л гол анхаарлаа төвлөрүүлдэг байсан бөгөөд бараг албан шаалтаар энэ мэргэжил рүү 8-9 жилийн өмнө шилжсэн дээ. Муудсан л юм алга, угаасаа техник, инженер, мэдлэг хөөгөөд явц болохоор надад ердийн л асуудал байсан ба нөгөө талаар баяжъя, хөрөнгөжье гэж ердөө бодож байгаагүй ээ, одоо ч боддоггүй, хайран цаг,😅😁.
Өөрөөр хэлбэл тэвчээртэй байх нь суран мэдэх, боловсорч хөгжихэд таарна. Бусад нь худал бөгөөд хэн ч таньд, та бидэнд нөхөн өгч чадахгүй, ирээдүйн алдсан цаг! Энийг үл тэвчээрэй! Тэхдээ бас ухаантай хандаарай! Хүчирхийлэл бол хүчирхийлэл бөгөөд хэзээ ч сайн юм авчраагүй ...
Гэртээ харьж, гэр бүлээ авч яваа ах, дүү 2-тоо баярлалаа, та 2-н хүчинд л ийм зав олдсон, олддог шүү, 🤗.
Европд (бусад тивд мэдэхгүй ээ, уучлаарай) мэдлэгээ батлаж чадах нь маш чухал. Мэдээж улс болгонд байдгаар та тэр улсын сургалтын замыг туулаагүй бол таныг эхлээд хэн ч хайхрахгүй, яагаад гэвэл өндөр хөгжилтэй оронд цаг гэдэг бол их том хэмжүүр, хүн ам ихтэйгээс гадна, өрсөлдөгч ч ихтэй, тэд хэзээ ч анхан шатны шалгуур давахгүй, амжилт авчрахгүй хүнтэй ярьж цаг алдахгүй. Тиймээс маш хурдан мэргэжлийн амжилтанд хүрье гэвэл мэдээж тээр доороос эхлэнэ, цаг зарцуул, мэдлэгээ, хүнээ худалдаж сурах, эвгүй сонсогдож байгааз. Тэвчээртэй байж мэдлэгээ дээшлүүл (хэлний тал дээр ядаж сонирхсон чиглэлдээ тэр хэл дээр судла), хүнтэй харьцаж, хамтдаа ажиллаж чаддаг гэдгээ батла. Ёс суртахуунтай болж цагаа зөв зарцуул, би бас заримдаа, гай л байна гэдэг. Яагаад гэвэл бие мах бодид бас чадлын хэмжээ хязгаар байна, тэрнийгээ мэдэр, амралт ав, партинд яв, хэмжээгээ мэд, мэдэр, хүн болгон адилгүй учраас. Тэгээд эхлэцэн байхад цаг хугацаа таньд илүү боломж олгоно. Таныг эхэндээ сонгодог байсан бол та амжилтанд хүрвэл та өөрөө сонгодог, шалгаруулдаг нь болно. Амархан байгаа биз дээ, хахууль, авилгал, танил тал ч шаардлагагүй, 😅😂. Мэдлэгээ, хүнээ батлаж чадвал та зорлигодоо хүрчээ, баяр хүргэе, та дэлхийн эрэлт ихтэй иргэн болоход ганц хуруу дутуу байна,🥳😎🤗. Тэр алт мөнгө, эд хөрөнгөнөөс илүү энэ шиг сайхан мэдрэмж хаана байна, хэлдээ, батла даа. Та амжихгүй ээ, уучлаарай! Бусад нь зорилгодоо үнэнч байгаарай,эхлэсэн бол маш сайн дуусга, ирэх шагнал нь юутай ч харьцуулшгүй, сайхан,😈.
Дараагийн нийтлэлүүдэд үнэхээр мундаг чадвартай, авъяастай бол (би биш шүү, би зүэр л нэг суралцах дуртай нухуур нэгэн) хэрхэн өөртөө анхаарал татах вэ гэдэг зөвлөгөө хаа нэгт нь санасан газраа хавчуулна аа, 😉🤗.