Энэ удаа монгол кириллээр би хэрхэн Линукс буюу Убунту дээр (бусад линуксууд ер нь дөхүү л байх, би хувьдаа Дэбиан ба Убунту 2 л одоохондоо хэрэглэж байгаа) гар дээр ашигладаг талаар бичье. Та одоо нааг хэрхэн Түүтэр дээр замбараагүй олон юм бичээд байдгийг мэдлээ, бэлтгэл сайн бол хийх амархаан гээш,😅😂.
Монгол кирилл нь Монгол хэл идэвхжүүлсэн бүх л хэрэгсэл дээр сонгож болдог болсон нь сайхан, даанч тэр нь хэн зохиосон нь мэдэгдэхгүй, ямар бодлоготойгоор үсэгнүүдийг нь байрлуулсаныг нь одоо болтол ойлгоогүй. Нэг туршиж үзээд шууд өөртөө таарсанаар сольчихдог болсон. Нэг амархан таамаглал бол Кирилл үсэгтэй бичгийн машинийг шууд хуулбарлан оруулсан байх, 😜.
Та гадаад үсэгтэй гар дээр хэзээ нэг Яагаад A-дарахад А, B дарахад Б, U дарахад У байж болохгүй вэ?
гэж асууж байсан уу, 🤗🤓. Тэгвэл одоо эндээс яаж хийснийг хараарай.
Эхний ээлжинд систем дээрээ Монгол хэлийг сонгосон байх хэрэгтэй. Тэгээд миний хийсэн Кирилл үсгийн гарын суулгац-ыг эндээс татаж аваад суулгаж болно. Бүх код нь шууд дэлгээд уншиж ойлгохоор, үсгийн байршилийг солихоос ондоо юм хийгдэхгүй!
Шууд багцалсанаар татаж авч задлаад суулгаж болно. Эсгүүл Про нар шиг систем дээрээ Гит (git) суулгаад
git clone https://github.com/bachka/mongolian-keyboard-layout-linux.git
mn-custom гэсэн Файлд хамгийн гол учир нь байгаа. Тэнд та бас зөвхөн өөртөө тааруулж үсэгнүүдээ байрлуулж болно.
Дараагийн нийтлэл дээр Хэрхэн Виндовс дээр үсгээ өөрөө тохируулах вэ? гэж оруулъя.