Өнөөдөр хоол хийж нарлаж салхинд гарах, дугуйтай давхисаны хажуугаар Компьютер ба Нөүтбүүк дээрээ УБУНТУ ЛинуКс (Ubuntu distribution upgrade from 20.04 to 21.04 stable long term release versions) шинэчлэлт хийлээ.
Уул нь зүэр л залхуурах төлөвлөгөөтэй байсан боловч тэвчсэнгүй ээ, 😅😂. Бүх төрлийн ойр зуурын ажлаа хийдэг Компьютер дээр суулгачихаад одоо ажлынхаа Нөүтбүүк дээр суулгаж бна. Ер нь зөвлөхөд шинэчлэхдээ системийн өгөгдлүүдээ тусад нь нөөцлөөд (Backup) шинээр суулгаад дараа нь шинэхэн систем дээрээ өгөгдлөө сэргээгээд (Restore) тэгээд шинэ сайхан программууд туршиж үзэхэд адал явдалтай гоё байдаг. Ихэнхдээ шууд байгаа систем дээр суулгах боломж байна. Хамгийн гол нь ажиллахгүй программ засварлах эсвэл системийн удаашралтай тэмцэх болж их цаг алддаг. Зүэр л, 🤓. Ер нь Виндовс дээр ч би бас тэгж суулгадаг.
Энэ Интел Нук Intel Nuc маань овоо олон жил болж байгаа. Гарын алгатай бараг адилхан хэмжээтэй, i3 ба 64 GiB Memory, 1 TiB M.2 SSD. Одоо шинэ Intel Nuc гарахыг хүлээгээд л сууж бна. i5-тайг нь л авна даа. i7-той нь байгаа, даанч үйлдвэрлэгчид хөргөлтийг нь одоо болтол олигтой шийдэж чадахгүй байгаа тул би тусад нь сэнсгүй том пассив хөргөлттэй гэрэнд хийсэн ч нөгөөхийнх нь хөргөлт нь бас хүрэхгүй хажууд нь сэнс өлгөсөн. Хаха, дараа нэг бичмээр санагдвал энд бүгдэнг нь зурагтай оруулна аа. Яагаад ийм систем байгуулсан бэ гэдэг сонирхолтой байж магад, 😉.
Ок, түүнээс гадна нөгөө Распи4 дээрээ Грав СиМС суулгаад олон хэл дээр яаж амархан ашиглах талаар туршаад эхлэц ... эхний ээлжинд зүэр л туршилт, өдөрт 5-10 минут, мартсан бол цагаа нөхнө,🤭 🤫. Их л амархан санагдах юм, магадгүй дэндүү амархан болохоор нилээн цаг орох гээд бх шиг, 🧐🤪. Энэ вэбсервер дээр тэрнийг бэлэн болтол нийтлэлээс ондоо өөрчлөлт оруулахгүйгээр шийдсэн, одоо яг ингээд л жаахан жаахан бичиж л байя, 😊.
Ингээд л нухаад суудаг хүн дээ. Хурдан дуусгасан бол даанч уйтгартай юм аа. Тэрнээс гадна та бүхэнтэй адил ондоо хөгжилтэй, баяртай хийдэг юм, мөн уулздаг хүмүүс байна. Бас яг одоо ямар төрлийн нийтлэл бичих талаараа бодон бүлэг, төрөл ба ангилал г.м.-г толгойдоо төсөөлөн боловсруулж байгаа. Одоохондоо бол зүэр л системийн ар талын ажил дуустал жаахан замбараагүйтээдхэе, 😎🤩🥳.
Аль алийг нь амжуулна тээ, 🤗.
Анхаар 😘! Би ер нь юм зарах авъяасгүй шүү! Энд тэнд линк оруулбал, таньд харьцуулахад амар болов уу л гэж оруулна, тэрнээс мөнгө энэ тэр олох гэж бус ... Монголд их
сургуульд сурж байхдаа нэг хэсэг хүнсний лангуунд дээр харин гайгүй амжилттай байсан гэж ээж минь хэлсэн. Тэрнээс ондоо тохиолдол мэдэхгүй. Ер нь ажлаа сайн хийгээд цаасан
ном ганцаараа уншина, шингэн ном найзуудтайгаа уншина, хоол хийх дуртай энэ тэр хаха😝😂!
Харин өлсөх дургүй ээ🥺 😢🤣.