Блогны ар талд юу болж бна, 😋

Амралт Вэб Блог СиМС

Амралтаас хойш юу ч хийсэнгүй ээ гэвэл бас худлаа ярьсан болно л доо, 😁. Энэ долоо хоног өөртөө жаахан стрестлээ, эсвэл өөрийгөө жаахан стресдүүллээ. Амралтын өмнө бүдүүн дарга миний багийн бүтээж буй үүлэн дээр суурьласан программын тогтвортой ажиллагаанд шүүмжлэл хийсэн бна.

Би ер нь бүх юманд сэтгэлээрээ хандаж, тэр нь ханасаны дараа л За болжээ гэдэг болохоор дарга нар надтай шууд харьцахаас айдаг байх. Зүэрээ, ер нь ма компани хоорондоо дээрээсээ доошоо про сайн харьцаатай.

За тэр ч яахав, хамгийн гол нь түрүү долоо хоногт нилээн том парти найз маань хийж би ч тасартлаа баярлажээ. Маш сайхан баяр болсон, бүсгүйчүүд далайн бүтээгдэхүүнээр ур чадвараа гайхуулаад л би чадварыг нь гайхаад л ... гэхдээ л сайхан үхрийн махаа хажуугаар нь бодоод л гэсэн ... худлаа2, 🤣.

Ок, бүгд өөрийн хэмжээнд хөгжилтэй байгаа байх. Энэ хугацаанд үр бүтээл юу вэ гэж үү, тийм ээ, ингэжээ. Нэг их юм биш, зүэр л Зургийн цомогийг хуудсанд нь тохирсоноор аятайхан харуулахыг л тохирууллаа.
СиМС-н нэг ашигтай тал нь хүмүүсийн хийсэн өргөтгөлийг туршиж ашиглах, жишээ нь одоо энэ дээрхи цомогт ашигласан. Энэ СиМС нь Блогт ашиглахад маш амар, зүэр л нэг муу гологдсон Распи3 дээр миний гэрт залгаатай ажиллаж бна л гээд боддоо, 🤩 🥳.

Ажил уу, явж л байна, ямар дуусах биш, одоо л харин жаахан Уучлаарай, цаг авах юм байна гэж хэлээд цагаа авч байгаа. Тэгсэн ч боломж байвал бас нухаастай. Ар гэр түлхээ татлаагүй (мэдээж хийх ёстой үүргээ гүйцэтгэнэ) болцон болохоор санаа амар хамаагүй ажиллаж, партидаж байна даа.

Нийтлэлийн нэр Партитайм! Яагаад гэж үү, өвөл ирж бна. Спортын бэлтгэлдээ гарна, ажлаа хийнэ, мэдлэгээ дээшлүүлнэ, мөн хүм амьтантай танилцаж хүрээгээ өргөтгөнө. Шинэ хэл сурна гэснээс худлаа, гитараа жаахан дарнаа. Ийм л байна, 😅 😂.

Та нарт мөн адил үүгээр өндөр амжилт, 😊🙏.

partytime-953961818-1024x1024.jpg

Аан яагаад энэ эможи (😊🙏) ашигладаг вэ? Би үүнийг голчлон хүндэтгэлтэй Сайн уу?, Баярлалаа!, Хүндэтгэж байна!, Амжилт!, Баяртай!-д ашигладаг даа. Уучлаарай! биш шүү, 😅 😂 🤣. Энэтхэг, Непаль, Тайланд г.м. хүмүүстэй ажиллаж, амьдарч байсан, мөн одоо ч гэсэн. Мэдээж ойлгодог хүмүүсийн хүрээнд, бусдад бол бодлого бодуулаад л хаяна, хаха.

Previous Post Next Post