Миний блогийн анхны бичлэгт тавтай морилно уу!
Өнөөдөр 2021 оны 8 сарын 10-н ямарч байсан 1000 орчим км зам хурдны болон ердийн галт тэргээр найзтайгаа туулж ирлээ. Амралтынхаа байранд төвхнөж аваад нэг танилийн амралтандаа уугаарай гэж бэлэглэсэн улаан вино, дараа нь буорбон виски дарж байсан модон баррельд 21 жил дарсан румаар хийсэн шинэ төрлийн хувийн брендийн рум татаж авч халаад гарч эндхийн Бургер хауст нь сайхан хооллочихоож буцан ирж Фленсбургийн нэрт пилсенэр пивоор унтахынхаа өмнө цэвэр агаарт суун тамшаалж байгаад орж ирээд энэхүү товч мэдээлэлийг бичин сууна
Түрүүчийн хагас сайнд Распберри Пай дээр Вэбсервер бэлдэн суулгаад, бүтэн сайнд босч ирж хоол хийж идээд буцаж орондоо унахаас өмнө энэхүү блогийн эх суулгац буюу Грав СиМС суулгасан болно.
Яг одоо ямар² сэдвээр хэрхэн ямар бүтэцтэй мэдээлэл оруулах талаар жаахан бодролд автсан ч, урт замд ядарсан биеийн алжаалыг даахгүй нүд анилдан уналаа ...
Одоо унтлаа!