Бяслагтай бялуу (Чийскейк) хэрхэн гэртээ хийх вэ?

(Аарцтай юм уу, Бяслагтай юм уу😁)

Хоол Жор

Оюутан байхад хажуу айлийн найзын маань эхнэр энэ Чийскейкийг надад Компьютерийг нь янзлаж өгдөг, тусладаг гэж хаяа жигнэж өгдөг байж билээ. Тэгээд сургуулиа төгсөцгөөгөөд таран одоцгооход, надад өөрөө энэ Кейкээ хийж сурахаас ондоо арга байгаагүй ээ.

Ок, гадаад хэлтэй бол орчин үед хаанаас бол хаанаас янз бүрийн сонирхолтой зүйлсийг олж туршиж үзэх, сурах боломж интернетэд маш өндөр болжээ.

Миний олсон жорны нэр нь Эргэдэг кейк, ө.х. зууханд жигнэж байх явцад 2 давхарга нь байраа сольчихдогт нэр нь үүдсэн байх, тэрнээс гадна Чийскейкийн нэг төрөл. Тийм байх ёстой, ийм байх ёстой гэсэн юманд баригддагүй шт, ямар хууль зөрчиж байгаа бус, 😅😂. Ондоо олныг мэдэхгүй ч надад энэ хувилбар нь хийж сурахад маш амархан байсан. Бүх орц нь гэрийн хажуу дахь дэлгүүрт бас байдаг болохоор. Хэрвээ таньд багласан, савласан, найдвартай орц нь олдохгүй бол орлуулж туршиж үзэж болно.

Хамгийн чухал нь юу вэ гэвэл Хөрөнгө (Backpulver = Герман, baking powder = Англи) Нимбэг. Тиймээс эхлээд энэ 2 яагаад чухал гэдгийг түр тайлбарлая.

  1. Хөрөнгө (Backpulver) = Хуучин исгэдэг, хэдэн цаг дулаахан амраадаг хөрөнгийг бодвол энэ нь шууд холиод л халаасан зуухандаа исэхийг нь хүлээх шаардлагагүй шууд хийж болдог тул маш амар. Хүүхэд байхад л талх барих гэж дайн болдог байж билээ, хаха.
  2. Нимбэг нь энэ Кейкний яагаад ийм нэртэй вэ гэдэгт чухал үүргэ гүйцэтгэнэ. Та аарц хийчээд яагаад Чийс- буюу Бяслагтай Кейк гэж нэрлээд байгааг асуусан уу. Яагаад гэвэл миний бодлоор хийсэн аарц дээрээ бүтэн нимбэгний шүүсээ хийхэд жигнэх явцад энэ ээдэж бяслагны төрөл, бүтцэд орох учир гэж би ингэж нэрлэдэг гэж бодож байна. Ондоо онолтой хүн байвал бас нэмж болно.

Ок, орц нь уул нь маш амархан (хаалтанд герман хэл дээр):

  • 300 гр Элсэн Чихэр (Zucker)
  • 150 гр Гурил (Mehl)
  • 6 өндөг (Ei(er))
  • 300 гр зөөлөн Маргарин эсвэл гэсгээсэн Масло (Margarine, weich)
  • 2 уут Ваниллийн чихэр (Vanillezucker)
  • ¾ уут Хөрөнгө (Backpulver) = би бүтэн уутыг л хийчдэгдээ, үлдсэнийг хэзээ ашиглана гэж цуглуулж байхав
  • 500 гр Аарц (Magerquark)
  • 1 уут Ванилийн пуддинг нунтаг (Puddingpulver, (Vanillepuddingpulver))
  • 1 Нимбэг эсвэл түүний эсвэл түүнтэй тэнцэх шүүс нь (Zitrone(n), den Saft davon)

Хэрвээ энэ бүтэн Кейкийг 1 порц гэж бодвол дараахь хэмжүүрүүд өгөгдсөн байна (эх сурвалжаас нь шууд авлаа):

Тэжээллэг чанар нь ккал: Уураг Тослог Нүүрс ус
(Nährwerte pro Portion kcal) (Eiweiß) (Fett) (Kohlenhydr.)
4980 129,89 гр 279,41 гр 483,55 гр

Ок, бид бүх орцоо бэлдсэн бол та бидний ажлыг хөнгөлөх хэдэн багаж, сав байна:

  1. Гар хутгагч
  2. Давхар тагтай сав
  3. Жинлүүр
  4. Жигнэх хэв
  5. Жигнэх цаас

Энэ 5-н туслагч ба багажтай байхад та дээрхи Кейкийг хийхэд ердөө л 10 минут зарцуулна (эх сурвалж дээр арай их цаг зарцуулжээ, хүн болгон өөрөө шийдэх асуудал байхаа). Надаас хурдан болсон ба илүү гоё амттай шинэ санаа байвал хэлээрэй. Баярлалаа.

  • Хийх цаг 35 Минут ойролцоогоор
  • Амраах цаг 5 Минут ойролцоогоор
  • Жигнэх цаг 55 Минут ойролцоогоор
  • Нийт 1 цаг 35 Минут

За одоо хийх заавар нь дутаж байна уу, эндээс:

  1. Ёроол буюу эхлээд 150 гр гурил, 150 гр элсэн чихэр, 150 гр маргарин эсвэл масло, 3 өндөг, 2 уут ваниллийн чихэр, 3/4 уут хөрөнгөө хольж сайн хутгаад жигнэх цаас дэвссэн савандаа хийнэ.
  2. Дээд давхарга буюу дээд талд нь 150 гр элсэн чихэр, 150 гр Маргарин буюу масло, 500 гр аарц, 1 уут ваниллийн пуддинг нунтаг, 3 өндөг, 1 нимбэгийнхээ шүүсийг шахаж эсвэл үүнтэй адил хэмжээний бэлэн шүүс хийж сайн хутгаад жигнэх сав дотор ёроол дээрээ хийнэ. Зууханд 180 градуст халаагаад жигнэх хэвээ хийгээд 55 минут жигнэнэ. Модон савхаар хатгаж шалгаж үзэх, хэрвээ наалдамтгай байвал арай болоогүй гэсэн үг ба хэдэн минут илүү жигнэх.
  3. Нарийн сахар дээр нь цацах, эсвэл 2 давхаргын хооронд эсвэл дээр нь мандарин эсвэл тохирсон жимс хийж бас сайжруулж болно.

Халаасан зуухандаа хийх үед
Бэлэн болсоны дараа эргүүлчихсэн, дээд тал нь түлэнхий харагдаад, хаха

Дараа хийж байх явцдаа хэдэн зураг авч нэмж оруулна, өнөөдөр маргааш хийж магадгүй, 😌.

Нийт ашигласан зүйлс, 1 өндөг дутцан, гэхдээ сая амслаа. Амттай болжээ😋 Нийт ашигласан зүйлс, 1 өндөг дутцан, гэхдээ сая амслаа. Амттай болжээ😋 Ёроолыг хутгахын өмнө... Өө хямдхан тос ихтэй аарц л хийчдэг шт😁 Энэ удаа найзуудын зөвлөсөнөөр мандарин бус тоор жимс завсарт нь хавчууллаа Түр хөргөсөний дараа амсаж үзлээ ... Одоо хөргөгчинд хийгээд маргааш иднэ. Хүйтэн хонуулахаар нягтрал нь сайжраад бүр гоё болдог Нийт ашигласан зүйлс, 1 өндөг дутцан, гэхдээ сая амслаа. Амттай болжээ😋

Зэ нэг иймэрхүү, яагаад галт тогооны хэрэгсэлтэй юм бэ гэж үү, хүүхэдтэй болохоор, өөрөө сайн сурч судлаж, эрүүл чийрэг өсгөхийг хичээсэн ба 16 нас хүрэхэд нь эмч үзээд цоо эрүүл гэсэн🥳. Жаахан байхаас нь л хоол унд ба боов боорцог хийхийг, аав ээж, өвөө эмээгээс нь сурсан ба өөрөө нэмж сурсанаараа зааж өгсөн дөө. Зураг болон гадаад нэр оруулах дуртай, таны ойлгоц болон дэлгэрүүлэн өөрөө судлахад тань тус болох магад. Эх сурвалжгүй, үнэн худал нь мэдэгдэхгүй мэдээ мэдээлэлд дургүй, хичнээн нэртэй хүн хэлсэн эсвэл байсан гэсэн,🤓🥱.

Та миний оруулж байгаа гадаад нэрээр Гүүглдэж хайх ба Гүүгл орчуулагч нэмж ашиглан надгүйгээр хайснаа олох боломж байна🤗. Амжилт хүсье, та чадна аа!

Монгол хэлэндээ муу ингэнэ үү! Өөрийгөө хичээ,🤨🧐🤓😎!

  • Мэргэжлийн сэтгүүл зүйд нийтлэлийн өмнөх хянагч буюу редактор гэж байдаг биз дээ (МАН-ы цензур биш шүү, хэлний дүрмийн ба баталгаа нотолгооны л шалгуур🤪). Тэднүүсээ муу бэлдэж байна, эсвэл бэлдэхээ больж тээ?!
    Ямар ч хүн хэлэндээ сайн бол товчлолуудыг амархан ойлгох боломжтой. Ялангуяа эр, эм үг ба үгийн бүтцээр. Хэлэндээ муу л бол товчлол буюу утга ойлгохгүй байх магадлал өндөр. Хэлээ өөрсдөө сайн сурдаа!
    Харин албаар хийсэн муу чанартай цензурууд ихэсчээ. Ялангуяа гуйвуулсан утгатай зүйр цэцэн үгст би хувьдаа маш их харшилтай,😈.

Эх сурвалж

https://www.chefkoch.de/rezepte/2508411393694623/Dreh-dich-um-Kuchen.html

Previous Post Next Post