Цэнгэлийн Блог

Дураараа дургиж, дунд чөмгөөрөө жиргэнэ

Түрүүчийн бичлэгээс хойш долоо ч хоноогүй байна,😅. Зүэр, гэнэт уржигдар найзуудтайгаа тоглохоос өмнө гялс ганц 2 програмуудыг суулгаад ашиглахад бэлэн болгосон тул тэр зурагнуудыг оруулчихъя гэж бодлоо. Зураг олон үгнээс илүү их утга илэрхийлэх тул тухлан сууж, тунгаан харна уу,😌😎.

Сайн байцгаана уу? Би сайн, байж л байна. Амласан ёсоор, товч бичлэгүүд оруулна. Програм ба код бичих гэдэг нь бичиж, туршсанаар гүнзгийрдэг тул энд амархан ороход Линуксыг ашиглаж сурах нь чухал гэж урьд нь дурьдсан билээ. Яагаад гэвэл Виндовс шиг байнгынд асуудалгүй, олон тохиргоо шаардлагагүй тул, 😅.

Тааралдсан болгоныг бараг л туршиж үзээд, хэрэглэх хэмжээндээ ашиглаад ажил болгочихсон л яваа болохоор, ихэнх нь мартагдаж, гэхдээ шаардлагатай бол хараад саначихна аа гэснээс ... энэ чинь л юм шиг байна аа. Энэ саначихна даа гэдгээс эхлэе дээ,🤓. Сануулсанд, баярлалаа,🤯.

Жаахан бодлоо, та бүхэн угаасаа намайг IT энэ тэр гээд ойлгочихсон байгаа, зөв, 😌. Миний одоо 7-8 жил эрхлэж байгаа ажил мэргэжил (20 жил зүэр л байсан Хобби),😉😌. Харин анхан шатны эсвэл зүэр сонирхсон хүмүүст ямар нийтлэл оруулах вэ гээд бодоод олсонгүй гэвэл шал худал болно.