Сервер унтарсан болон Домайн нэрний тохиргоо алдагджээ

Вэб Блог СиМС

Өнөөдөр хаа сайгүй байнга болдог л асуудал болжээ. Яасан бэ гэвэл манай байранд нэг мундаг байраа засдаг гар Интернетийн шугамыг нэвт өрөмдөж тал өдөр байраараа Интернетгүй байлаа. Мэдээж миний хуудас мөн үзэх боломжгүй болж таарна. Распи3 дээр гэрт залгаатай хэвтэж байгаа тул, түүнээс гадна түрүүн ажлаа дуусгаад шалгасан чинь муу Домайн нэрний тохиргоо нь алдагдсан буюу байхгүй болсон байлаа. Утасдаж хэрүүл дараа нь хийнэ ээ. Энэ удаа ямарч сонирхол алга.

Одоо бүгдийг буцааж ажиллагаанд оруулсан боловч тэр ССЛ Цертификат нь буруу бна гэсэн алдаа зааж өдөж энэ тэр ... Нэг засах уу, шинээр нэг мөсөн 3 хэл дээр СиМС-ээ суулган тохируулах уу гээд л бодоод сууна. Суух ч юу байхав, одоо унтлаа, 😅😁.

Маргааш ажлаа дуусгаад л нэгмөсөн янзлая даа😌

server-down-1

Previous Post Next Post